МЯГМАР
2025.09.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Г.ЁНДОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ПРОЦЕССЫН АВТОМАТЖУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Г.ЁНДОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ПРОЦЕССЫН АВТОМАТЖУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон, ерөнхий инженер болон үйлдвэрлэлийн хэлтсийн удирдлагын хамт өнөөдөр Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологийн процессын автоматжуулалтын хэсгийн үйл ажиллагаатай танилцав. Тэрээр Мэдээллийн технологийн хэлтсийн Кибер аюулгүй байдлын төв, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Шуурхай удирдлагын төв болон Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн лабораториудаар орсон. Үйлдвэрлэлийн технологийн процессын автоматжуулалтын үйл ажиллагааг Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех хариуцан ажилладаг.Өөрөөр хэлбэл,  Баяжуулах үйлдвэрийн бутлуураас эхлээд Хаягдлын аж ахуй хүртэлх үйлдвэрлэлийн технологийн процессын автоматжуулсан удирдлагын бүх системийн найдвартай үйл ажиллагааг хангадаг гэсэн үг. Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд 30 гаруй автоматжуулсан цогц систем ажиллаж байна. Энэ бүх үйл ажиллагааны горимтой Ерөнхий захирал Г.Ёндон биечлэн танилцаж, инженер мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсов. Түүнийг Баяжуулах үйлдвэрийн технологийн процессын автоматжуулалтын 5-р секцийн хяналт удирдлагын хэсэг болон рентген шуурхай шинжилгээний лабораторийн үйл ажиллагаатай танилцах үеэр  инженер мэргэжилтнүүдийн зүгээс технологийн шинэчлэл, тухайлбал  автоматжуулалтын үндсэн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттай  хийх шаардлагатай буйг онцолж байв. Хэдийгээр жил бүр тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт хийгддэг ч зарим багаж тоног төхөөрөмжийн хувьд насжилт өндөр, 15-20 хүртэл жилийн хугацаанд огт шинэчлэгдээгүй байгааг дурдаж, үүнд анхаарал хандуулахыг хүссэн.

Дараа нь Ерөнхий захирал Барилга засварын цехээр орж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэсэг буюу мужаан цехийн үйл ажиллагаатай танилцан ажиллагсдын төлөөлөлтэй уулзсан. Нийт 240 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тус цехийнхэн өнөөдрийн байдлаар 60 гаруй обьект дээр их засвар үйлчилгээ, төлөвлөгөөт ажил гүйцэтгэж байгаа аж.  Төгсгөлд нь үйлдвэрийн удирдлагууд Ган бөөрөнцгийн цехийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явцтай танилцсан. Энэ үеэр тус цехийн дарга А.Отгончулуун үйлдвэрлэлд тулгамдаж буй бэлдэцийн ханган нийлүүлэлтийн талаар уламжлав. Одоогоор тус цехийн үйлдвэрлэлд  4000 тонн бэлдэц дутмаг байгаа бол ирэх онд 5000 тонн бэлдэц татах шаардлагатай аж. Эдгээрийг худалдан авах асуудлыг шийдэж өгөх хүсэлт тавьсныг  үйлдвэрийн удирдлагын зүгээс анхааралдаа авч,  дэмжиж ажиллана гэв. Мөн тус цехийнхэн  120, 125-ийн ган бөөрөнцгийг давтах аргаар үйлдвэрлэхийг зорьж байна. Хэрэв энэ технологийг нэвтрүүлж чадвал гадагшаа урсах валютын урсгалыг тэглэх, 100 хувь дотоодын хэрэгцээгээ хангах төдийгүй бусад хэрэгцээт газруудад нийлүүлэх боломж бүрдэх боломжтой. Энэ саналаа Ерөнхий захиралд тавьж, судалгаа гарц шийдлээ дахин тодорхой танилцуулахаар болсон юм.  

Эх сурвалж: “Erdenettoday.mn

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА