ДАВАА
2025.10.28
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ОЛОН УЛСЫН ISO 30400 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЭВ
ОЛОН УЛСЫН ISO 30400 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЭВ

 “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” Олон улсын багц стандартын хэрэгжилтийн явцыг хэлэлцэх  удирдлагын дүн шинжилгээний хурал үйлдвэрийн захиргааны хоёрдугаар байрны Оюу танхимд боллоо. Хурлын үйл ажиллагаанд үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд болон хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцов. Энэхүү хуралдаанаар үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд нэвтрүүлж буй Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400 олон улсын багц стандартын хэрэгжилт, дотоод аудитын тайлан, гарсан өөрчлөлт сайжруулалтыг үйлдвэрийн удирдлагуудад танилцуулсан. Сүүлийн хоёр жилд тус үйлдвэрийн газар Хүний нөөцийн ISO 30400 олон улсын багц стандартыг амжилттай нэвтрүүлсэн. Уг стандартыг баталгаажуулах нэгдүгээр шатны ажил амжилттай явагджээ. Харин хоёрдугаар шатны баталгаажуулалтын ажлыг энэ сарын 17-ноос Эрдэнэт үйлдвэр дээр олон улсын аудиторууд хийх юм. Тус үйлдвэр Олон улсын ISO 30400 багц стандарт хэрэгжүүлснээр НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн есөн зорилтыг бүрэн хангах ажээ. Энэ талаар Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяраас тодруулахад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагын дүн шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Бид хоёр жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг үзэх гэж байна. Манай үйлдвэр жишиг стандартыг улсын хэмжээнд тогтоох том зорилт тавьсан. Энэ зорилгын хүрээнд Чанарын менежментийн тогтолцооны стандартыг үндсэн дөрвөн цехэд хэрэгжүүлсэн. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны  ISO 45000 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна. Өнөөдөр  ISO 30400 олон улсын багц стандартын хэрэгжилт баталгаажуулалтын талаар хөндөн ярилцлаа. Төрийн өмчит байгууллагын хувьд шинэ стандарт нэвтрүүлэх нь томоохон сорилттой тулгарч байгаа. Шинэ стандарт амжилтай хэрэгжүүлснээр Эрдэнэт үйлдвэрийн бодлого, засаглал тогтсон стандартад хүрч, шударга нээлттэй тогтолцоо бүрдэнэ гэсэн үг. Монголд олон улсын стандартын аудит хийх  итгэмжлэл авсан байгууллага байхгүй. Францын Афпор компани дэлхийд Хүний нөөцийн стандартын баталгаажуулалт хийдэг. Олон улсад итгэмжлэгдсэн энэ компани манай үйлдвэр дээр аудит хийнэ. Тэгэхээр үндсэн болон нийгмийн цехийн үйл ажиллагаанд нотлох баримтын шалгалтууд хийх, үйлдвэрийн дүүрэгт ажиллаж буй уурхайчидтай уулзаж ярилцах гэх мэт арга хэлбэрээр энэхүү аудит хийгдэнэ. Ингэснээр үйлдвэрлэл,үйлчилгээ, хүний нөөцийн үйл ажиллагаанд зөв засаглал тогтож, Олон улсын жишигт хүрсэн үйлдвэр болоход нэг том алхам урагшлах юм” хэмээн онцлов. 

Эх сурвалж: “Erdenettoday.mn

ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ