ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ЭРЧИМТЭЙ ӨРНӨЖ БАЙНА
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ЭРЧИМТЭЙ ӨРНӨЖ БАЙНА

 Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн цех нэгж болон том төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаа, хэрэгжилтийн явцтай танилцаж байна. Энэ хүрээнд өнөөдөр үйлдвэрийн хэтийн хөгжил, стратеги төлөвлөлтийн чиглэл буюу  Ногоон хөгжлийн төслийн нэгж, Ойн генетикийн төв болон Хаягдлын аж ахуйд очиж, мод тарих, үржүүлэх ажлын явц байдлыг үзэж сонирхлоо. Ойн генетикийн төвийнхөн  Хаягдлын аж ахуйд нийт 8 км зурвас газрын 6.600 км орчимд нь хайлаасны үр, 1400 метр газарт  улиасны мод мөчрөөр тариад байна. Энд мод тарьснаар салхины хүчийг сааруулж, цагаан тоосны дэгдэлт бууруулахад эерэгээр нөлөөлнө. Тэд энэ жилийн тухайд, зориулалтын 400 гаруй тоон усны сав байрлуулж усалгааг шийджээ. Ирэх жилээс усалгааны иж бүрэн төхөөрөмж сууриллуулна гэдгийг ойн төвийн мэргэжилтнүүд ярилаа. 

Мөн энэ үеэр Ерөнхий инженер Т.Батмөнх Хаягдлын аж ахуйд цагаан тоосны талбайн тоос дарах ажлын явцаас танилцуулсан. Нийт 1400 га талбайг эзэлдэг Хаягдлын аж ахуйд өвөл зуны хаялтаас шалтгаалан технологийн аргаар цагаан тоос дарах ажил тасралгүй үргэлжилдэг. Одоогоор тоос дэгддэг нийт талбайн 80 хувьд нь технологийн аргууд үр дүнгээ өгч, дэгдэлт буурсан гэдгийг Ерөнхий захиралд мэдээллээ. Түүнчлэн энэ өдөр Ерөнхий захирал,  Үйлдвэрлэл технологийн парктай танилцаж, төслийн мэргэжилтнүүдтэй санал солилцож, зөвлөлдсөн. Тэрээр Үйлдвэрлэл технологийн парк байгуулах бүс, байршилтай газар дээр нь танилцаж, энд баригдах үйлдвэр байгууламж, дэд бүтцийн зураг төлөвлөлттэй нарийвчлан танилцсан юм. Ерөнхий захирал Г.Ёндонг дагалдан үйлдэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх, Стратеги, хөгжлийн газрын дарга П.Энхбат болон холбогдох цех нэгжийн удирдлагууд явж, өөрсдийн хариуцсан чиглэлээр мэдээлэл өглөө. 

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН