ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЦУТГУУРЫН ЦЕХИЙН ИЛЧИЙН БОЛОВСРУУЛАЛТЫН ӨРГӨТГӨЛ ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
ЦУТГУУРЫН ЦЕХИЙН ИЛЧИЙН БОЛОВСРУУЛАЛТЫН ӨРГӨТГӨЛ ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод импорт орлох бүтээгдэхүүний нэр, төрөл болон үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх, бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилгоор өргөтгөл шинэчлэлийн ажлыг үе шаттай хэрэгжүүлсээр байна. Монголын зах зээлд төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний орон зай, эрэлт хэрэгцээ их байгаа нь хөгжилд давуу тал болохыг тус заводын Ерөнхий инженер ярьсан. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар, механикийн завод 2031 оны эцэс гэхэд цутгамал бүтээгдэхүүнийг 15300 тонн, стандартын бус тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг 4000 тонн, резинэн эдлэлийг 400 тонн, механик боловсруулалттай эд анги үйлдвэрлэлийг 5000 тонн хүртэл нэмэгдүүлэхээр зорьж, Цутгуурын болон Механик цехэд өргөтгөл шинэчлэл хийж, Шинэ цутгуурын цехийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний эхлэл болох Цутгуурын цехийн Илчийн боловсруулалтын тасгийн өргөтгөлийн газар шорооны хөрс хуулалт, баганын бетон цутгах ажил явагдаж байна. Энэхүү өргөтгөлийг 2023 оны 11-р сарын 1-нд ашиглалтад оруулахаар, ерөнхий гүйцэтгэгчээр “Аглут” компани ажиллаж байна. Илчийн боловсруулалтын тасаг өргөтгөл хийснээр Цутгуурын цехийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 1800 тонноор нэмэгдэж, жилд 7000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм. 

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар, механикийн заводыг өргөтгөн шинэчилж үр өгөөжийг дээшлүүлэх ажил ийнхүү эрчтэй өрнөж байна.

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН