Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
МАНЛАЙЛАГЧИД МОД ТАРИЛАА

МАНЛАЙЛАГЧИД МОД ТАРИЛАА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

 Үндэсний мод тарих өдрүүд үргэлжилж, өнгөрсөн бямба гаригт Эрдэнэт үйлдвэрийн манлайлагч залуус үйлдвэрийн бүсэд мод тарилаа. Тэд Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсээс хэрэгжүүлж буй хүний хөгжлийн “Манлайлал, авьяас чадвар”-ын хөтөлбөрийн оролцогчид юм. Хоёр дахь жилдээ ахисан түвшинд хэрэгжиж буй тус хөтөлбөрийн 100 оролцогч 10 багт хуваагдан, сургалт хөгжлийн үйл ажиллагааг санаачлан, ээлж ээлжээр зохион байгуулж байна. Энэ хүрээнд тус хөтөлбөрийн  “LEAD4EMC” багийнхан “Хог биш мод тарья” уриан дор “Манлайлагч-300” ногоон төгөл бий болгохоор уриалж, хамтдаа  гурван зуун ширхэг мод тарилаа. Тэдний тарьсан мод үйлдвэрийн “Ногоон төгөл”-ийг тэлж, нэг шугуй болон ургана, гэж тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч Т.Атарбаяр ярилаа. “Манлайлал, авьяас чадвар”-ын хөтөлбөрт оролцогчид нөлөөллийн аяныг өнгөрсөн 5 сараас эхлүүлж, “Эрүүл амьдралын хэв маяг- Амьдралын зөв хандлага” сэдэвт уулын алхалт, дугуйн аялал болон “Санхүүгийн зөв зохистой хэрэглээ”, “Харилцаа бол амжилтын үндэс” сэтгэлзүйн сургалтыг санаачлан, тасралтгүй зохион байгуулж байна. Цаашдаа олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Эх сурвалж: “Erdenettoday.mn”

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card