ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТДИЙН VII ЧУУЛГАН БОЛНО
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТДИЙН VII ЧУУЛГАН БОЛНО

 Энэ сарын 22-нд Монголын эмэгтэй эрдэмтэд, инженерүүд, технологичид, математикчдын нэгдсэн VII чуулган Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Соёл, урлагийн цогцолборт болно. Уг чуулган “Тогтвортой хөгжил эмэгтэйчүүдийн оролцоо”сэдвийн дор явагдах юм. Чуулганд оролцогчид нийгэм, эдийн засаг, байгаль орчны сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх ажээ. Энэ талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч, доктор Ж.Жавзмаагаас тодруулахад, “Монголын эмэгтэй эрдэмтэд, инженерүүд, технологичид, математикчдын нэгдсэн байгууллага нь 2012 онд анх үүсэн байгуулагдсан түүхтэй. Дэлхийн болон Азийн эмэгтэй эрдэмтдийн салбар байгууллага. Монголын эмэгтэй эрдэмтэд, инженерүүд, технологичид, математикчдын нэгдсэн байгууллага гэсэн нэр томьёогоор явдаг. 2014 онд Эрдэнэтэд салбараа нээсэн. Энэ байгууллага олон салбарын оюунлаг эмэгтэй, шинжлэх ухааны эрдэмтдийг хамруулсан байгууллага юм. Одоо залуу эмэгтэй эрдэмтдээр хүрээгээ тэлж байна. Мөн залуу эмэгтэй эрдэмтдийн бүтээлээ туурвих, судалгааны ажилд туслах зорилт тавин ажилладаг. Ази номхон далайн орнуудад залуу судлаач, эрдэмтдийн илтгэлийг хэлэлцүүлэх, гадаадад сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хийгдсэн ажлууд бий. Тус байгууллагад нэртэй эрдэмтэн доктороос гадна залуу судлаачид багтан ажилладгаараа онцлог. Дэлхийн улс орны төрийн тэргүүнүүд  НҮБ-ын бага хурал дээр тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх саналыг анх дэвшүүлэн тавьсан. Иймээс энэ удаагийн чуулган “Тогтвортой хөгжил эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвтэй. Чуулганд оролцогчид шинжлэх ухаан технологийн салбарт удирдах эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, залууст ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, шагнал, урамшууллын талаар авч хэлэлцэн санал бодлоо солилцож шийдвэр гаргана. Ирэх жил Ази номхон далайн орны эмэгтэй эрдэмтэд, инженер, технологич, математикчдын  олон улсын чуулган Монгол улсад болно. 2023 оны том чуулганы өмнө Эрдэнэтэд ийм үйл ажиллагаа зохион байгуулах болсон нь нэр төрийн хэрэг. Дэлхийн олон улсын эмэгтэй эрдэмтдийн ерөнхийлөгчийн сонгууль 2021 онд болсон. Энэ сонгуульд ялалт байгуулж ерөнхийлөгчөөр сонгогдсон Солонгосын эрдэмтэн цахимаар мэндчилгээ дэвшүүлнэ. Эрдэнэт үйлдвэрээс нэг төлөөлөгч зочин илтгэл тавина. Аймаг, үйлдвэрийн удирдлагуудын мэндчилгээг зочид, төлөөлөгчдөд хүргэнэ. УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ази номхон далайн орны эмэгтэй эрдэмтдийн дэд ерөнхийлөгч доктор П.Ариунболор, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэнгийн залуу судлаач, доктор Ц.Болор, Монгол Германы хамтарсан Ашигт малтмалын их сургуулийн багш, докторант С.Энхжаргал нар “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо”, “МЭЭИТМ-ийн одоо ба ирээдүй”, “Хог, ургамлын химийн найрлага, биологийн идэвхийн судалгаа”, “Монгол орны гангийн судалгаа” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ” гэв.

Эх сурвалж: “Erdenettoday.mn

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН