ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ОЛОН УЛСЫН АУДИТОРУУД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ӨНДӨР ҮНЭЛЖ, БАТАЛГААЖУУЛЛАА
ОЛОН УЛСЫН АУДИТОРУУД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ӨНДӨР ҮНЭЛЖ, БАТАЛГААЖУУЛЛАА

Франц улсын АФНОР группийн олон улсын аудиторууд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т хэрэгжиж буй “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” багц стандартын хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн, шалгалтаар үл тохирол илрээгүйг онцлон, дүгнэлтийг танилцууллаа. Олон улсын Тэргүүлэх аудитор А.Оленков Эрдэнэт үйлдвэрээс 32 давуу тал олж харснаа олзуурхаж, сүүлийн гурван жилийн хугацаанд “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” олон улсын багц стандартыг хэрэгжүүлэхийн төлөө уурхайчин хамт олны гүйцэтгэсэн ажлыг дундаж түвшнээс хэдийн давсан хэмээн үнэллээ. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн стандартын баталгаажуулалтын анхны шалгалтаа 70 оноотой амжилттай хамгаалав. 

Олон улсын аудиторууд үндсэн болон нийгмийн цехүүдийн үйл ажиллагаанд нотлох баримтын шалгалт хийж, үйлдвэрийн дүүрэгт ажиллаж буй уурхайчидтай уулзалт ярилцлага хийх хэлбэрээр аудит хийсэн юм. Дэлхийн жишиг, Монголын бахархалт үйлдвэр байх эрхэм зорилго, алсын хараа энэ үйлдвэрийн нэгэн давуу тал гэдгийг аудиторууд дүнгийн хурлын үеэр онцолсон. Мөн мэргэжилтэй боловсон хүчин, ажиллах орчин нөхцөл, хангалтын нөөц сайтай, нийгмийн тусламж, дэмжлэг, хөнгөлөлт хүртээмжтэй зэрэг нь мөн давуу тал болж байгаа хэмээн дүгнэсэн юм.   

Ийнхүү, Зууны манлай үйлдвэр төрийн байгууллагуудаа түүчээлэн, уул уурхайн салбарт “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” олон улсын багц стандарт нэвтрүүлсэн анхны үйлдвэр болж түүхэндээ нэгэн шинэ хуудас нээлээ. 

 Олон улсын аудиторууд шалгалтын дүгнэлтээ АФНОР группэд илгээн танилцуулснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” багц стандартын хэрэгжилтийг баталгаажуулсан олон улсын гэрчилгээгээ хүлээн авах юм.    

Эх сурвалж: “Erdenettoday.mn    

 

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН