ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЭРДЭНЭТ, ХЯЛГАНАТЫГ ХОЛБОСОН ЗАСМАЛ ЗАМ ТАВИГДАНА
ЭРДЭНЭТ, ХЯЛГАНАТЫГ ХОЛБОСОН ЗАСМАЛ ЗАМ ТАВИГДАНА

Эрдэнэтийн зүүн гурван замаас “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор болон Хялганатын гүүр хүртэл нийт 64 километрийн засмал зам тавих ажил явагдаж байна. Уг орон нутгийн чанартай авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Замын битум”, “Хурдны зам”, “Жавхлан харгуй” компаниуд тендерт шалгаран гүйцэтгэж байгаа юм.

Энэхүү замын ажлын явцын талаар Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн хяналтын инженер Д.Отгонбаатараас тодруулахад, “Засмал зам тавих энэ ажлыг гурван багцад хуваасан. Гурван замаас Хангал сум хүртэлх 30 километр замын гүйцэтгэгчээр “Замын битум” компани шалгарсан. Тус компанийн ажил 2023 оны 11-р сарын 1-нд дуусна. Хуучин бетон хучилттай 4,9 километр замын эвдрэлийг засаж, өргөсгөлт, асфальт бетон хучилтын ажил хийгээд байна. Хангал сум хүртэлх шороон замын далангийн өргөсгөлт хийж суурийн доод үеийн шороог авсан. Ирэх онд гүүр хоолой, суурь хучилтын ажил хийгдэнэ. Хангал сумаас Хялганатын гүүр хүртэлх зам засварын ажлыг “Хурдны зам” компани хийнэ.

“Хурдны зам” компанийн хувьд хил гааль болон цементийн хомсдолоос шалтгаалан гүүр хоолойн ажил хийгдээгүй. Харин хоёр гүүр буулгах ажил хийсэн. Одоогийн байдлаар далангийн өргөсгөлт, суурийн доод үе, ухмалын ажил хийгдэж байна. Тус компани чулуу бутлуурынхаа үйлдвэрийг байгуулчихсан. Энэ зун хоёр удаа тэсэлгээний ажил хийсэн. Одоогоор чулуугаа буталж асфальт бетон хучилт хийх бэлтгэлээ ханган ажиллаж байна. Манай үйлдвэрийн технологийн зам болох “Сэлэнгэ” амралтын бааз хүртэлх 3,3 км, нэг, хоёрдугаар ус өргөх станц хүртэлх 7,1 километр замын ажлыг “Жавхлан харгуй” компани хийнэ. Энэ компани “Сэлэнгэ” амралт хүртэлх замын өргөсгөлт, гурван километрт далангийн ажил хийгээд явж байна” гэв.

Эх сурвалж: “Erdenettoday.mn

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН