ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
МЕХАНИКУУД ИХ ЗАСВАРТ НӨӨЦ СЭЛБЭГ АШИГЛАСНААР 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭЖЭЭ
МЕХАНИКУУД ИХ ЗАСВАРТ НӨӨЦ СЭЛБЭГ АШИГЛАСНААР 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭЖЭЭ

Эрдэнэт үйлдвэрийн Механикийн хэлтэс хэмнэлтийн бодлогын хүрээнд санаачилгатай ажиллаж, үр ашигтай шийдлийг зөв зохион байгуулалтаар удирдан хэрэгжүүлснээр үр дүнд хүрсээр байна. Тухайлбал, 2022 оны технологийн үндсэн төхөөрөмжүүдийн их засварт 51.9 тэрбум төгрөг төлөвлөснөөс гурван их засварт нөөц сэлбэг ашиглахаар зохион байгуулж, худалдан авалтаас 1.7 тэрбум төгрөг хэмнэжээ. Мөн гадны байгууллагаас авах засвар, үйлчилгээний зардлын төлөвлөгөөг нягтлан, дөрвөн ажлыг өөрийн нөөц бололцоогоор гүйцэтгэхээр шийдвэрлэж, худалдан авалтаас 1.1 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Түүнээс гадна засварын ажлыг урьдчилан тооцож, бэлтгэл ажлыг ханган ажлын цагийг нягтруулах замаар хөдөлмөр зохион байгуулалт хийж Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн МЩЦ тээрмүүдийн ТУСЗ-ын цагаас 648.5 цаг хэмнэн нэмэлтээр 185 мянган тонн хүдэр боловсруулах боломж бүрдүүлэн ажиллав. Түүнчлэн Ил уурхайн Liebherr R9350 маркийн экскаваторын 11 гидроцилиндр, Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн шинэ зургаан прессфильтрийн гидроцилиндрүүдийг өндөр өртөгтэй худалдан авахаас татгалзан гаднын байгууллагаар сэргээн засварлуулснаар 1.6 орчим тэрбум төгрөг хэмнэжээ. 
     Механикийн хэлтэс техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний бүртгэл тооцооны программ нэвтрүүлж, үйл ажиллагаандаа хэвшүүлж байна. Ингэснээр засварын зардал буурах, засвар үйлчилгээний ажлуудын үечлэл давтамж тодорхой болох, тэдгээрт шаардагдах сэлбэг материалуудыг бодитоор төлөвлөх, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэж Төлөвлөлт, мониторингийн албаны дарга Н.Эрдэнээ ярилаа.  

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН