ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ХАЯГДАЛ ТӨМӨРТЭЙ ХАРЬЦДАГ АЖИЛТНУУД ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТЫН СУРГАЛТАД ХАМРАГДАВ
ХАЯГДАЛ ТӨМӨРТЭЙ ХАРЬЦДАГ АЖИЛТНУУД ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТЫН СУРГАЛТАД ХАМРАГДАВ

 Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод хаягдал төмөр хайлуулан боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Сүүлийн жилүүдэд дахин боловсруулах гангийн үйлдвэрлэлийн салбарт хаягдал төмөртэй хамт цацрагийн аюултай материал орж ирэх тохиолдол дэлхий нийтийн анхаарлыг татах болсон. Үүнтэй холбогдуулан Монгол улсын хэмжээнд хаягдал төмрийг их хэмжээгээр хүлээн авч боловсруулдаг Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод тодорхой хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангаж ажиллах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгааг ХАБЭА-н хэлтсийн Цацрагийн хяналт, аюулгүй байдал хариуцсан тэргүүлэх инженер Ц.Оргил онцолсон. Иймээс Цацрагийн хяналт, аюулгүй байдлын товчооноос хаягдал төмөртэй харьцаж ажилладаг Засвар механикийн завод, Чанарын хяналтын хэлтсийн мэргэжилтнүүд, Автотээврийн цехийн хаягдал төмөр зөөвөрлөдөг жолооч, операторуудад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хэрхэн хангах, хянах, хаягдал төмөр дотроос цацрагийн аюултай материал олж илрүүлсэн тохиолдолд хэнд мэдэгдэх, ямар арга хэмжээ авах талаар мэдлэг чадвар олгох сургалтыг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус албаны мэргэжилтнүүд Олон улсын Атомын энергийн агентлагийн хаягдал төмөр хүлээн авах, дахин боловсруулах үйл ажиллагаанд хяналт мониторинг хийх зөвлөмжийн дагуу сургалтын материал боловсруулан, ажилчдын ээлжийн горим, ажлын ачаалалтай уялдуулан уг сургалтыг Эрдэнэт үйлдвэрт анх удаа бие даан зохион байгуулсан нь онцлог юм.      

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН