ДАВАА
2025.10.28
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Өдрийн сурвалжилга.“Багануур” баг “Монголросцветмет”-ийг тал бөмбөгөөр буулган авлаа
Өдрийн сурвалжилга.“Багануур” баг “Монголросцветмет”-ийг тал бөмбөгөөр буулган авлаа

Уурхайчдын спортын их наадам Эрдэнэт хотод өрнөж байгаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын спорт заал болон “Хангарьд” паласт сагсан бөмбөг, волейболын тэмцээн ид өрнөж үзэгчдийн уухайн дуу хадаж байлаа. Бид баасан гарагийн үдээс хойш болсон сагсан бөмбөгийн тоглолтыг үзэж Өдрийн сурвалжилга хийсэн юм.

Хасагдах шатны хамгийн хариуцлагатай тоглолт энэ үед болж байв. Хожсон баг нь хагас шигшээд шалгарах эрхийн төлөөх эхний тоглолт “Монголросцветмет”, “Багануур” багийн эрэгтэй тоглолтоор эхлэв. Талдаа 10 минутаар хоёр үеийн турш үргэлжлэх эрчүүдийн тоглолт үнэхээр гал гарсан, үзүүштэйгээс гадна хөгжөөн дэмжигчдийн цөсийг нь хөөргөж байлаа. Хоёр багийн тоглолт эхнээсээ л ач тач ширүүн эхэлсэн. Хагас шигшээд шалгарахын төлөө багуудын тоглогчид хувийн алдааг үл хайхран зүтгэж байсан нь эргээд багийн тоглолтод сөргөөр нөлөөлж байв.

“Багануур” багийн 17 дугаартай тоглогч 3 дахь удаагаа хувийн алдаа гаргасан ч тус багийн 4 дугаартай довтлогч 3 онооны шидэлтийг амжилттай хийж тооны харьцааг 26:28 болгож ойртуулав. Энэ болтол “Монголросцюетмет”-ийн баг нэгдүгээр үед ч хоёрдугаар үеийн эхний хэдэн минутад ч ойрын зайны довтолгоог амжилттай хийж оноог түүж, илүүрхэж байсан юм. “Багануур”-ын 3 дугаартай тоглогч 3-ны шугамын араас дахин гоолдож оноог 29:28 болгож илүүрхэв. Энэ үед “Монголросцветмет”-ийн 6 дугаартай төвийн тоглогч 4 дэх хувийн алдаагаа авсан нь багийн нөхдөө хүнд байдалд оруулав. Тоглолтын уур амьсгал багуудын хувьд нэлээн ширүүхэн болсон.

“Багануур” багийн 17 дугаартай тоглогч техникийн алдаа авлаа. Гэсэн ч тэд үүндээ сэтгэл нэг их гутарсангүй довтолгоогоо эрчимжүүлснээр дахин 3 оноо авч тооны харьцааг 32:40 болгож холдуулав. “Монголросцветмет”-ийн залуус ч мөчөөгөө өгөхгүй хариуг нь сайн барьсаар холын зайн шидэлтээ амжилттай гүйцэтгэж 3 оноо авснаар тоог 40:40 болгох нь тэр. “Багануур”-ын тоглогч хувийн алдаа гаргаж өрсөлдөгчид нь торгуулийн 2 шидэлтээ амжилттай болгосон юм. Оноо 42:40. Цаг дуусахад 25 секунд үлджээ. Энэ бол нэг багийн довтолгооны 24 секунд гэсэн үг.  Энэ үед “Багануур”-ын дасгалжуулагч Завсарлага захиалав. “Монголросцветмет” цаг дуусах дөхсөн үед амжилттай довтолж 2 оноо авснаар тооны харьцаа 42:42 болж тэнцлээ. Бөмбөг “Багануур” багаас тоглолтод орох мөчид өрсөлдөгчид нь алдаа гаргалаа. Ингээд “Багануур”-ынханд  алтан боломж гарах нь тэр. Тэд торгуулийн 2 шидэлтийн нэгийг амжилттай болгож оноог 43:42 болгов.

“Монголросцветмет” баг сүүлчийн секундэд довтолгоо хийхийг оролдсон ч цаг дууссанаар “Багануур” баг өрсөлдөгчөө 43:42-ийн харьцаагаар буюу тал бөмбөгөөр буулган авч хагас шигшээ шатанд шалгарсан юм. “Багануур” багийн төвийн тоглогчид болох 16, 17 дугаартай довтлогчид энэ удаагийн тоглолтын ачааг нуруун дээрээ үүрч гарлаа. Хажууд сууж байсан сагсан бөмбөг сонирхогч залуус “Багануур”-ын 16 дугаартай тоглогчийг “Сайн тоглодог залуу юм аа” хэмээн магтах нь чихэнд сонсогдох нь тэр. Халуухан өрсөлдөөнтэй тоглолт үзсэн үзэгчид дараагийн тоглолтыг хүлээлээ.

 

ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ