ЛХАГВА
2026.01.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Оюутолгой компанийн мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн харилцаа, хамтын ажиллагааны туршлагаас судалж байна
Оюутолгой компанийн мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн харилцаа, хамтын ажиллагааны туршлагаас судалж байна

Оюутолгой компанийн Орон нутгийн хэлтсийн мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэрийн нийгэм, хамтын ажиллагааны олон талт хөтөлбөр, бодлого чиглэлтэй танилцаж, туршлага судлахаар ирлээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оюутолгой компанийн Орон нутгийн харилцааны хэлтэс нь 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэдний талаас илүү хувь нь тус сумын уугуул иргэд байдаг аж. Нийгмийн хариуцлагын хүрээнд бүс нутгийг хөгжүүлэх, уурхай дагасан даацтай бүтээн байгуулалт хийх зорилтын хүрээнд Оюутолгой компани өнгөрсөн оны 5 сард Ханбогд сумын хот төлөвлөлт, хөгжилд зориулан 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү хөрөнгө оруулалтыг хэрхэн үр өгөөжтэй, зөв зохион байгуулалттай хэрэгжүүлж, үлдээх боломжийг Эрдэнэт үйлдвэрээс судалж, олж харахаар тус хэлтсийн мэргэжилтнүүд хоёр өдөр ажиллах юм байна. 

Түүнчлэн, томилолтын зорилгын талаар Орон нутгийн хэлтсийн Ахлах менежер О.Цэрэннадмид ярихдаа, “Оюутолгойн уурхай болон Ханбогд сумын хөгжил, бүтээн байгуулалтыг олон жил Эрдэнэт үйлдвэртэй харьцуулж ирсэн. Өөрөөр хэлбэл, Ханбогд хэзээ Эрдэнэт шиг иж бүрэн хот болох вэ гэсэн асуулт, хүлээлт их байдаг. Хөгжлийн төлөвлөлт, компанийн эзэмшил, хөрөнгө оруулалтын нөхцөлүүд хэдийгээр өөр ч гэсэн 40 гаруй жилийн түүхтэй Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэртэй газар дээр нь ирж танилцах, хот уурхайн хамтын ажиллагаа, нийгмийн харилцаа, ирээдүйн төлөв зэрэг нь үе шат бүхэндээ хэрхэн хөгжиж буй болон хөрөнгө оруулалтаа яаж оновчтой байлгах зэрэг олон талаас нь туршлага судалж, санал солилцоно” хэмээн онцлов.

Оюутолгойн мэргэжилтнүүд ажлын хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр үдээс өмнө “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын музей үзэж, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын үйл ажиллагааны танилцуулга мэдээллийг сонсож, харилцан санал солилцсон бол үдээс хойш Ил уурхай болон Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Ойн генетик нөөцийн төвийн үйл ажиллагаатай танилцаж байна.

 

РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ