ДАВАА
2025.10.28
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтийн уурхайчид эмч нартаа талархав
Эрдэнэтийн уурхайчид эмч нартаа талархав

Эрдэнэт үйлдвэрийн цехүүд, “Эрдэнэт” сувиллын цогцолбор хамтран Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан “Эмч тандаа талархъя” баярын үйл ажиллагааг өнгөрсөн баасан гарагт Уурхайчин соёлын ордонд зохион байгууллаа. Баярын үйл ажиллагаанд цех хариуцсан эмч нар, цехүүдийн удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцлоо. Энэхүү үйл ажиллагааг нээж “Эрдэнэт” сувиллын цогцолборын Чанарын менежер Г.Машбат эмч нарт баярын мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Цехүүдийн удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүд Эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн цагаан нөмрөгтнүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлэн, гарын бэлэг гардуулав. Мөн энэ үеэр Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид эмч нарт зориулан ая дуугаа өргөсөн юм. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнуудынхаа эрүүл мэндийн төлөө цех бүрийг хариуцсан эмч ажиллуулдаг. Нарийн мэргэжлийн 30 гаруй эмч өөрсдийнхөө ажлын зэрэгцээ хариуцсан цехийн ажилтнуудыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа хийж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн, өдөр тутам эрүүл мэндийн үзлэг хийж, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг. “Эрдэнэт” сувиллын цогцолборын нэг эмч 200-400 хүний эрүүл мэндийг хариуцан ажиллаж байна. 

 

ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ