ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад төрийн одон, медаль гардууллаа
Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад төрийн одон, медаль гардууллаа

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Эрдэнэт үйлдвэрийн түүхт 45 жилийн ойг тохиолдуулан тус үйлдвэрийн ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасан байна. Шагналыг өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа, Үйлдвэрлэл-техникийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Батболор нар гардуулж, баяр хүргэв. 

Төрийн дээд одон, медаль гардуулахын өмнө Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрээр овоглосон уурхайчдын төлөөлөлд хандаж, Ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ “Эрдэнэт үйлдвэрийн хамт олон энэ онд тохиож буй 45 жилийн ойгоо ажлын өндөр амжилт, үйлдвэрлэл, эдийн засгийн сайн үзүүлэлттэй угтаж байна. Эхний хагас жилийн байдлаар, бид цэвэр ашгийн төлөвлөгөөг 60 гаруй хувиар, улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын орлогын төлөвлөгөөг 50 гаруй хувиар тус тус давуулан биелүүллээ. Ирэх хагас жилд бид олон чухал том төслүүдээ хөдөлгөх, өмнөх амжилтаа бататган дээшлүүлэх зорилт, хүсэл тэмүүлэлтэй ажиллаж байгааг та бүхэнд уламжилъя. Манай хамт олон үндэсний баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхий сайдаас 2022 оны “Шилдэг байгууллага”-ын цом өргөмжлөл гардаж авсан. Энэ шагнал бол Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн оны ажлаараа улсын хэмжээнд ТОП-100 аж ахуйг манлайлсныг үнэлж өгсөн гэдгийг баяртайгаар дуулгая. Ингээд Эрдэнэт үйлдвэртээ он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөр зүтгэлээ зориулснаа төр засагтаа үнэлүүлж буй шилдэг ажилтнууд, уурхайчид болон гэр бүл, хамт олонд нь халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн тэмдэглэлээ. 

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН