ДАВАА
2024.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ШИНЭЭР ТАРЬСАН НОГООН ТӨГӨЛҮҮДИЙН УРГАЛТ САЙН БАЙНА
ШИНЭЭР ТАРЬСАН НОГООН ТӨГӨЛҮҮДИЙН УРГАЛТ САЙН БАЙНА

“Ногоон Эрдэнэт” хөтөлбөр

ШИНЭЭР ТАРЬСАН НОГООН ТӨГӨЛҮҮДИЙН УРГАЛТ САЙН БАЙНА

Эрдэнэт хотыг тойруулан тарьсан шинэ төгөл, ойн зурвасуудыг Орхон аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Л.Батсайхантай хамт 10 сарын сүүлчээр очиж үзлээ. Эрдэнэтийн хот хоорондын гурван замын уулзвараас вокзал хүртэлх замын хоёр талаар хашаалан ойн өргөн зурвас үүсгэжээ. 2009 оноос энд ойн зурвас байгуулах ажил эхэлсэн. Тэнд байрлалтай  4 км урт, 6 га талбайд гэхэд 7000 гаруй мод тарьсан гэнэ. 2009 онд анх удаа бүх нийтээр мод тарих хөдөлгөөн өрнөж, 2010 онд МУ-ын  Ерөнхийлөгчийн 63-р зарлиг гарч бүх нийтээр мод тарих ажил идэвхжих үеэс л энэ зам дагуу ойн зурвасыг арчлах хамгаалах ажил үргэлжилсээр байгаа аж.  Орхон аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Л.Батсайхан энд хэлсэн тайлбартаа “Ер нь мод тарьж ойн төгөл бий болгоход доод  тал нь 5-8 жилийн байгын арчилгаа хамгаалалт, усалгаа шаарддаг. Энэ ойн төгөлийн эхний хоёр жилийн арчилгааны зардлыг орон нутгаас олгоод үр дүнтэй ургуулж байсан. Түүнээс хойш зардалгүйн улмаас арчилгаа зогссон. 2013 оноос энд дахин хашаа барих, мод нөхөн тарих зардал батлагдаж, үйл ажиллагааг нь сэргээсэн юм. Вокзалын энэ орчинд үйл ажиллагаа эрхэлдэг, “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” хэрэгжүүлдэг байгууллагуудын менежмент төлөвлөгөөнд нь энд мод тарих, хашаа хамгаалалт сэргээх, тарьсан модоо усалж арчлах үүрэг хүлээлгээд 5 жил өнгөрлөө.  Одоогоор 1,2м орчим өндөртэй 7000 гаруй мод энд ургаж байна. Энэ байгууллагууд хавар, намар мод тарихын зэрэгцээ хорогдсон модыг нөхөн тарих ажлыг байнга хийдэг. Тэс петролиум, Горгаз, Некс ойл гэх мэт зам дагуу үйл ажиллагаа эрхэлдэг шатахуун түгээх газрууд энэ хавийн ойн зурваст мод тарьж арчлан ургуулахад анхаарал хандуулдаг. Жилийн эцэст эдгээр байгууллагын менежмент төлөвлөгөөг дүгнэж, хариуцлага тооцох ажлыг манай байгууллага хийдэг юм.

Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авах актад тарьсан модны хорогдлыг 4 шалтгаантай гэж үздэг.

  1. Анх тарихад гаргасан технологийн алдаа
  2. Арчилгаа хамгаалалт тааруу
  3. Малд идэгдсэн байдал
  4. Цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөө. (Ой хээрийн түймэр г.м) Хорогдсон модны актад эдгээр шалтгааныг тусгадаг. Харин тарьсан мод хулгайд алдагдсан бол түүнийг мөн л “хулгайд алдсан” хэмээн актад тусгана гэв.

Биднийг энд байх зуур “Некс ойл” шатахуун түгээх станцын ажилтнууд машинтай ирж хашаан доторх тарьсан моддоо арчилж буй харагдав. Зэргэлдээх хашааны ойн ногоон зурваст Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газрын ажилтнууд зүлэг хадаж байлаа. Энэ нь ирэх хаврын хуурайшилтаар болзошгүй түймрээс сэргийлэх ач холбогдолтой гэнэ. Бас нэг хэсэг ногоон зурваст Сум дундын ойн ангийн ажилтнууд машинтай ирж усалгаа хийж харагдана. Зөвхөн энэ хэсгийн ойн зурваст ийм олон байгууллага хараа хяналт тавьж ажиллаж байгааг хараад Орхон аймгийн ойн зурвасууд юутай ч харъяалах байгууллага, харж хамгаалах эзэнтэй юм байна гэх бодол төрөв. 

Энэ орчмын ойн зурвасуудын дэргэд орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүний худаг гаргажээ. Худаг дотор нэг тоннын сав байрлуулж гүний усаар дүүргээд тэс хүйтэн чанар нь арилахаар моддыг усалдаг аж. Биднийг эндэхийн ойн зурвастай танилцаж байх агшинд хэсэг хүн модны усалгаа хийж харагдав. Тэдний нэг Орхон аймгийн Сум дундын ойн ангийн жолооч Ц.Гансүхтэй уулзаж ярилцахад:

-Манай Сум дундын ойн анги хот хоорондын 3 замын уулзварын хуучин “Эрдэнэт” хаалганы наад хэсгийн зам дагуу ойн зурвас, Хүрэнбулагийн ам, Чимээгүй хот, Баян-Өндөр хайрханы бэлд байгуулсан “Гэр бүлийн төгөл”, Сархиа уулын шинэ төгөлүүд зэрэг олон газрыг хариуцан усалгаа хийдэг. Шинээр байгуулсан Тарлан толгойн энгэрийн ойн төгөлийг мөн хариуцан ажиллахаар болж байна. Жил бүр 5 сарын эхээр газар гэсэнгүүт усалгааг эхэлж наадам хүртэл тасралтгүй ажилладаг. Зун бороо хур орохгүй бол 7 хоногт 2-3 удаа усалгаа хийнэ. Бороо орвол хэсэг амардаг. Намар 10 сарын сүүлчээр цэнэг усалгаа хийдэг. Ингэхдээ нэг нүхэнд 40-60 литр ус зарцуулахаар тооцдог юм. Өдөрт 10-15 тонн усыг 2-3 удаа тээвэрлэн усалгаа хийдэг. Заримдаа 4 удаа тээвэрлэх тохиолдол ч гарна. Би 2015 оноос хойш энэ ажлыг хийж байна. Мод арчилж ургуулна гэдэг нялх хүүхэд асарч байгаатай л адил. Сархиа ууланд 700-800 мод хоёр удаа тарьсан, усалгаа, арчилгаа сайн хийсэн учраас тэндэхийн модны ургалт маш сайн байгааг хараад хийсэн ажил, бүтээсэн  үйлсээрээ манай хамт олон бахархдаг. Манайд ойжуулагчаар 7 хүн ажилладаг. Усалгаанд 5 тн-ийн 2 машин ажиллаж байна гэв. Усалгаа хийх машин техникийн хангамж сайжирсанд тэр баяртай байлаа. 

Бид дараа нь “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн ойн зурвас, Хангалын гол дагуу хийсэн “Эрдэнэт” үйлдвэрийн мод үржүүлгийн газар, “Төгөл” групийн хайрганы аж ахуйн дэргэдэх ойн зурвас, “Сархиа” уулын ойжуулалт, Чимээгүй хотын ойн зурвас, Баян-Өндөр хайрханы бэл, Хүрэнбулагийн аманд байрлалтай “Гэр бүлийн төгөл”, “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө шинээр байгуулсан Тарлан толгойн энгэрийн ойн төгөл  гээд олон газрыг ойжуулсан байдалтай танилцлаа. Орхон аймгийн төр, захиргааны байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг үр дүнд хүргэхийн төлөө маш их хичээн ажиллаж байгаа нь өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаас нь тодхон харагдав.  2022 онд Орхон аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан наадмын талбайн баруун урд “Ногоон төгөл” байгуулж, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нарыг оролцуулан 108 мод тарьсан байна. Энэ бас л “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээний нэг тод үйл ажиллагаа. Иргэд энэ мэт зохион байгуулалттайгаар мод тариад байвал Эрдэнэт хот мөдхөн ногоорно, түүнийг тарьж ургуулсан байгууллага, иргэд дурсаж бахархах, сэтгэл сэргээх сайхан ойн төгөлтэй болцгооно.

ТОДРУУЛГА: Орхон аймаг 2023 оны хаврын мод тарилтаар төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийг өргөнөөр татан оролцуулж 11 байршилд 600 мянган мод тарьсан бол намрын мод тарилтаар 15 байршилд 1.863.258 мод тарьсан байна. Өмнөх жилүүдэд тарьсан модны ургалт 70.5- 98  хувьтай байна гэж албаны хүн хэлсэн. Учир нь хүн, малын хөлд үрэгдсэн, цаг агаарын хүчин зүйлээс шалтгаалан ургаагүй   моддыг жил бүрийн хавар, намрын мод тарилтын үеэр сугалан авч оронд нь нөхөн тарилт хийх ажлыг мэргэжлийн байгууллага маш сайн хийдэг болсон гэж тэд тайлбарлав.

Баян-Өндөр сумын ЗДТГ Чингэл голын эрэг дагуу нутагт модны хүлэмж байгуулах 25 га талбайг өөрийн эзэмшилд авах шийдвэрийг 2022 онд гаргуулжээ. Тус сумын 27 иргэн, аж ахуйн нэгж энд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргаж, Баян-Өндөр сумтай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Ж.ОЮУН

 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, 7 дугаар хороолол/
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Орхон аймаг. Баян-өндөр сум. Согоот баг. 5,25-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Баянбулаг баг. 18-р цэцэрлэгийн авто зогсоолд их засварын ажил хийх.
Хүрэнбулаг баг.Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас Эрдэнэт үйлдвэр ТӨХК-ийн захиргааны 1-р байрны авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Хүрэнбулаг. Татвар нийгмийн даатгалын барилгын баруун хойд талын авто замаас 11-р хороололын А хэсгийн авто замд их засварын ажил хийх.
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Баян-Өндөр	сумын	9	давхар	орон сууцнуудын цахилгаан шат засварлах /4, 5-р хороолол/
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 30 гомдол, мэдээллийг хянан шалгав
ХХҮГ-ын оффисын байрны дээврийн засварын ажил
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх
ТУСГАЛ-1 ТЕЛЕВИЗИЙН УИХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛСАН МЭДЭЭЛЭЛ
Илгээлтийн эздийн 50 жилийн ойн медаль хийлгэх зардал
Уурхайчин баг. Сувилалын хойд талын авто замаас ДГТ 3-3-р байр хүртэлх авто зам , авто зогсоолд их засварын ажил хийх
Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 5-р сургууль хүртэлх авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх
Уртбулаг баг. 1-р байрны дундах авто зогсоолоос 19-р байрны авто зам хүртэлх авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Эрдэнэ баг. 20-р сургуулийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Хөдөлмөр халамж үйлчилгээнийн газрын зогсоолоос Онцгой байдлын 81-р ангийн уулзвар хүртэлх  авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх
Согоот баг. 5,25-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх
Уртын гол баг. 260 айлын орон сууцны 0.28 км авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины тойргын хэсгийн авто замд их засварын ажил хийх
Баянбулаг баг. 18-р цэцэрлэгийн авто зогсоолд их засварын ажил хийх
17-р сургуулийн уулзвараас   Наран багийн 74-р гудамжны уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх
Уран эгшиг сургууль ,17-р  цэцэрлэгийн орчмын хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Говил баг. Төв замаас Эрх бүжин цэцэрлэг,  Ээж төв хүртэлх авто замд их засварын ажил хийх
ЭРДЭНЭТЧҮҮД ТЭРБУМ 28 САЯААР НААДАМДАНА
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
ЭРДЭНЭТИЙН ХҮҮХДҮҮД ЗУСЛАНГҮЙ ЗУСАХ НЬ
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх.
Хөдөлмөр халамж үйлчилгээнийн газрын зогсоолоос Онцгой байдлын 81-р ангийн уулзвар хүртэлх  авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх
1-14-р байрны хойд талын тойргоос БОЭТ-ийн баруун урд талын уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Хүрэнбулаг баг.Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас Эрдэнэт үйлдвэр ТӨХК-ийн захиргааны 1-р байрны авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
26-р цэцэрлэгийн баруун талын уулзвараас Халуун усны уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
15-р сургуулийн баруун талын уулзвараас  халуун усны уулзварын авто замд их засварын ажил хийх
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Баянбулаг баг. 18-р цэцэрлэгийн авто зогсоолд их засварын ажил хийх
Баянцагаан баг. ПДУ хэсгийн 1.16 км хатуу хучилттай авто зам шинээр барих.
Оюут багийн төрийн үйлчилгээний нэгдсэн төв барих
.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Уурхайчин	баг.	Өрхийн	үйлдвэрлэлийг дэмжих тоног төхөөрөмж худалдан авах
Булаг багт шинээр камержуулалт хийх
Хүрэнбулаг багт шинээр камержуулалт хийх
Зэст баг. 1-14-р байрны хойд талын тойргоос БОЭТ-ийн баруун урд талын уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Кувейтын гудамжны аюулгүйн тойргоос Эрдэнэ багийн уулзвар хүртэл 3.5 км хатуу хучилттай авто замын "ПК 15+70 - ПК 23+54"  хүртэлх авто замд их засварын ажил хийх
Согоот баг. 5,25-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх