ПҮРЭВ
2025.12.26
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ

Оросын талд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс копораци” худалдаж авлаа. “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын өмч боллоо” хэмээн зарласнаас хойш найман жил өнгөрөв. Харин УИХ-аар хэлэлцүүлэлгүй хувийн компанид хувьчилж өгсөн гэж буруутгаж, яллахаар шүүх дээр долоон жил гацлаа. Шийдвэр нь хэзээ хэрхэн гарах нь тодорхойгүй ч монголчууд саалийн үнээгээ 100 хувь сааж байгаа. Монголчууд ч гэж дээ эрхтэн дархтанууд. Төр 51 хувь эзэмшдэг байхад нь л тансаглаж байсан тэд 100 хувь авчихаад хэрхэж байгаа нь тодорхой.

Эрдэнэт үйлдвэр ковидын үед 600 тэрбумаар монголчуудын тог, цахилгааны төлбөрийг дааж байсан. Дарга нарын тансаглал, шахааг танахад л төсөвт төлдөг татвараасаа гадна  ийм хэмжээний ашигтай ажилладаг гэсэн үг. Тэгвэл өнөөдөр энэ мөнгийг төрд гарсан нөхдүүд тонохгүй байгаа гэсэн баталгаа хаана байна вэ.  Үнэхээр шударга ёс тогтоох гэж байгаа бол Л.Оюун-Эрдэнэ сайд үүнийг ч шалгаж, шилэн болгох ёстой сон. Тиймдээ ч Эрдэнэт үйлдвэр”-т дахин БЭТ /Бүрэн эрхэт төлөөлөгч/ томилох чимээ чих дэлсэж эхлэв. Зарим нэг нийгмийн цех, хэсгүүдийг татан буулгаж, санхүү удирдлагынхныг бүрэн солих юм байх. Томилогдож ирсэн төлөөлөгч нь хардлага сэрдлэгийг зогсоож, хэм хэмжээг нь тогтоож, үнэн зөв ажиллана гэдэгт итгэе. Харин зөв бурууг нь тогтоож чадахгүй долоон жил гацаад байгаа 49 хувийн тухай товчхон сануулъя.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах түүхэнд ганц тохиох боломжийг Оросын талаас олгож. Гэхдээ тэр нь 12 хоногийн хугацаатай гэх. Энэ хугацаанд амжиж мөнгө босгож авч чадахгүй бол “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголоос тэс өөр харь эзний гарт очих байлаа. Гэтэл дотоодынхоо зовлон, гачаалыг нуруундаа арай ядан үүрч яваа өр зээлэндээ баригдсан Монголын Засгийн газарт  богино хугацаанд 1,1 их наяд төгрөг гаргах чадал байгаагүй. Энэ үед Монголын нэг компани “Бид мөнгө  босгоод “Эрдэнэт”-ийн 49-ийг худалдаад авъя” гэж дугараад байхад тэнэг л биш бол хэн ч үгүй гэж хэлж чадахгүй. Тэгээд ч Монгол бол төр, хувийн хэвшил нь тэгш эрхтэй байхаар Үндсэн хуульдаа тунхагласан ардчилсан орон.

 “Эрдэнэт”-ийн 49-ийг төр нь авна уу, хувь нь авна уу хамаагүй. Эцсийн дүндээ Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын өмч болж байвал ирээдүйд ирэх ашиг, орлого манайд л хэрэгтэй.   Энэ том эрх ашгийг бодолцож Ч.Сайханбилэгийн танхим хамтын шийдвэрээр тогтоол гаргаж, “Монголиан коппер корпрейшн” компанид 49 хувийг худалдаж авах эрхийг олгосон гэгддэг.

 Сонгууль хаяанд ирчихсэн УИХ-ын чуулган завсарлачихсан. УИХ-ын гишүүд нь тойрог руугаа давхилдчихсан үед тэднийг цуглуулж чуулган хуралдуулна гэдэг бэрх.  Цугладаг юм аа гэхэд энэ асуудлыг хэлэлцэж хэрэлдэхийг нь хүлээж суух хугацаа Эрдэнэт”-ийн 49-ийг шийдэхэд байгаагүй. Хувийн хэвшлийн компани нэгэнт мөнгөө босгоод ирж байхад “Хаанаас, хэнээс хулгай хийв чи” гээд тогоо руу нь өнгийж, тооцоо бодож суух цаг ч үлдээгүй Ч.Сайханбилэгийн танхим УИХ-аар хэлэлцүүлэлгүй  шийдсэн. Ч.Сайханбилэг гаргасан шийдвэрийнхээ горыг амсч, өнөөдөр улс төрийн тавцанд “дүүжлүүлэх"-ээ хүлээж байгаа нь энэ. Ийнхүү сонгуулийн өмнө 49 хувийн асуудлыг идэвхжүүлэхийн тулд БЭТ томилох нь цаг хугацааны асуудал болоод байгаа гэнэ.

0
0
1
0
0
1
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
10610