Ард Түмний Хүч Намын дарга Л.Гүндалай Орхон аймагт найман жилийн өмнө тэмцэж байсан 11А хорооллын газар дээр ирж, дараахь мэдээллийг өглөө.
Одоогоос найман жилийн өмнө буюу 2016 онд улстөрч Л.Гүндалай Эрдэнэт хотын А зэрэглэлийн газрыг эрх баригчид авч, иргэдийн хяналтгүйгээр олгох гэж байсныг зогсоосон тухайгаа ярьж байна. Дээрх газрын тухай мэдээллийг Монгол улс даяар хүргэж чадсанаараа өнөөдөр хууль бусаар барилга байгууламж баригдаагүй үлдсэн гэж үзэж байна. Монгол хүний газар нутгаа хамгаалж үлдэх тэмцэл хамгийн шударга үйл хэрэг юм. Орхон аймаг газар нутаг багатай учир Баян-Өндөр уулын энгэр дэх энэ сайхан газар дээрээ иргэддээ зориулж хөнгөлөлттэй үнээр орон сууцны хороолол барих боломжтой. Иймээс ч хотын ерөнхий төлөвлөгөөний үнэ цэнэтэй газар хэвээр байгаа.
Ард Түмний Хүч намын дарга Л.Гүндалай иргэдийн амьдрал, улс орны нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцлаа. Мөн энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг дагаж боссон компаниуд хэрхэн хууль зөрчин хөлжиж байгаа талаар ярьсан юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.