Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ

БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ

Иргэний пост Орхон аймгийн 11 дүгээр цэцэрлэгийн багш нарын утсыг өглөө 8 цагаас орой 17 цаг хүртэл хурааж авдаг журамтай юм гэнэ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Иргэний пост

Орхон аймгийн 11 дүгээр цэцэрлэгийн багш нарын утсыг өглөө 8 цагаас орой 17 цаг хүртэл хурааж авдаг журамтай юм гэнэ. Бодвол ажлын бүтээмж нэмэгдэж, хүүхдэд тавих анхаарал сайжирдаг гэх тайлбар дагалдах байх. Гэхдээ тэд хэддүгээр зуунд амьдрана вэ. Гар утас гэх юм чинь харилцаа холбооны хэрэгсэл, хэрэглээ. Энэ ч утгаараа багш байна уу, дарга байна уу хэнбугайд ч хэрэгцээт эд. Аль эсвэл тухайн цэцэрлэг ар гэргүй, үр хүүхэдгүй багш нарыг ажиллуулдаг юм болов уу. Хэрэв багшийг ажлаа хийж байхад ар гэрт нь асуудал тулгарвал утсаа хураалгасан тэд ажил тартал ажиггүй суух ёстой юм байх. Хэний гаргасан, хэзээний шийдвэрийг мэдэхгүй ч үр хүүхдээ даатгаж үлдээсэн эцэг эхчүүд хариуцсан багштайгаа холбогдож чадахгүй хариу тайлбар хүсэхэд "цэцэрлэгийн удирдлага ажилдаа ирэхэд нь гар утсыг нь хурааж авдаг, ажил тартал өгдөггүй" гэсэн тайлбар өгчээ.

Үгүйсгэвэл эцэг эхээс залхсан багш ийм арга зохиосон ч байж мэднэ. Гэхдээ олон эцэг, эх бухимдан ярьж, багш ажилчид сэмхэн шивнэлдсэн яриа Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлд хүртэл дуулдсан байгааг бодвол хэрэгжээд эхэлчихсэн дүрэм бололтой. Уг нь бид чинь хойд Солонгост бус техник хөгжсөн 21 дүгээр зууны ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа хүмүүс биз дээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
1
0
0
0
0
4
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл
Ажлаа хииж хүүхэд дээрээ анхаарах ёстой байж утаснаасаа байнга зүүгдээд байдаг байх л даа зөв л юм
Иргэн
Ажлаа хииж хүүхэд дээрээ анхаарах ёстой байж утаснаасаа байнга зүүгдээд байдаг байх л даа зөв л юм
Иргэн
Ажлаа хииж хүүхэд дээрээ анхаарах ёстой байж утаснаасаа байнга зүүгдээд байдаг байх л даа зөв л юм
Иргэн
Ажлаа хииж хүүхэд дээрээ анхаарах ёстой байж утаснаасаа байнга зүүгдээд байдаг байх л даа зөв л юм
Иргэн
Ажлаа хииж хүүхэд дээрээ анхаарах ёстой байж утаснаасаа байнга зүүгдээд байдаг байх л даа зөв л юм
Зочин
Сүүлийн үеийн багш нар утсаа шагайгаад,хүүхдүүд араар нь юү хийж,яаж байгааг ч анзаарах сөгөөгүй сууж,түмний хүүхдэд анхаарал хандуулахаа больсон байсан.Энэ чинь харин зөв шийдвэр бн.Маш их талархаж байна.Гэхдээ аливаа юмыг сөрөг талаас нь харах юм бол болох юм нэг ч байхгүй.Тийм учраас шүүмжлэхээсээ илүү ,нааштай,эерэг талыг нь харах хэрэгтэй.
Зөв, хүүхдэд анхаарах хэрэгтэй. Өмнө нь болдог бсан , болох ч ёстой
Зочин
Би сургуулийн багш хүн.Хичээл заахдаа утсаа silent дээр нь тавьчихаад л сэйфээд хийгээд ордог.Ажлын чат энэ тэр дээр зөндөө л зар мэдээ байдаг.сүүлд нь л үздэг.ар гэрт яаралтай асуудал л гарчихгүй бол утасгүй байх нь амар байдаг
zochin
erhelgch ni teneg avgai baidgiin teneg l uurtuu taarsan shiidever gargadag yum bn
ZOCHIN
зөв өө зөв
ЗОЧИН
Сүүлийн үеийн багш нар утсаа шагайгаад,хүүхдүүд араар нь юү хийж,яаж байгааг ч анзаарах сөгөөгүй сууж,түмний хүүхдэд анхаарал хандуулахаа больсон байсан.Энэ чинь харин зөв шийдвэр бн.Маш их талархаж байна.
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card