Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ

АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймгийн нийтийн тээврийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэхээр Засаг даргын орлогч М.Түмэнжаргал сүүлийн үед идэвхитэй ажиллаж байгаа. Хэн ч харсан иргэдийнхээ сайн сайхны төлөө зүтгэж, зөрүүдлэж байгаа мэт. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас асуудлыг хойшлуулахад хүртэл санал асуулга явуулж, нийтийн тээврийн сайн мууг дуудуулахаар чичирч байгаа нь сошиал дахь өөрийн хаягаараа пост оруулаад эхэлсэнээс харагдана. Мэдээж, Эрдэнэт хотод шинэхэн автобуснууд хүссэн газраар саадгүй явах нь хүн бүрийн хүсэл. Үүнийг л тэр ашиглаж, өөрийн далд явуулгадаа хүрэх гэж байна.

Одоо энд бодит байдлыг тоочьё. Төрөөс нэг тэрбум 200 сая төгрөгийн татаас зардлыг нийтийн тээврээр үнэгүй зорчигчдын нөхөн төлбөр гэж нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудад олгодог. Гэхдээ нэг биш гурван автобус компанид. Түүнийгээ сар бүрд хуваан олгохдоо нэг компанитай өдөрт 2-3-хан автобус үйлчилгээнд явахаар гэрээлдэг. Гэрээний дагуу автобус баазууд тодорхой маршрутаар явах заалттай. Харин гэр хорооллын алслагдсан багаар тойрох зам маршрутыг нарийвчлан баталж өгдөггүй. Хэрэв иргэдийн хүсэлтээр гээд тухайн газруудаар үйлчилж эхэлбэл зөвшөөрөлгүй явлаа гээд торгодог, бараг л ялалчихдаг. Төрөөс өгсөн таван цаас нь үнэгүй зорчигч таны төлөх ёстой 600 төгрөгийн 200 төгрөгөнд л хүрдэг гээд бичээд байвал асуудал их ч гол асуудал нь Эрдэнэт хотод иргэдэд хүлээгдэл багатай, чанартай үйлчлэхэд өдөрт нэг компаниас 10 автобус хэрэгтэй гэдгийг М.Түмэнжаргал, түүний багийнхан мэдсээр атлаа гуравхан автобус явуул гэж гэрээнд тусгачихаад "автобус хүрэлцэхгүй байна уу, их муу ажиллаж байгаа биз. Санал гомдлоо өг өг" гээд байгаа нь үндсэндээ хувь компанийн бизнесийг төрд булаан авч буцаагаад хувьчлах гэсэн санаархал.

Мөн иргэдээс санал авах асуулгыг төрийн мэдээллийн сувгаараа явуулж өөртөө ашигтай Захиалгат судалгаа болгож байгаа. “Төрийн төсөв хүрэлцэхгүй тул тэрбум 200 сая төгрөгөөр үлгэн салган явж бай” гэж хувийн компаниудыг хуурсаар нийтийн тээврийг Орхон аймгийн захиргаа харьяалалдаа авч, нэмж 10 автобус худалдан авах тендер хүртэл зарлачихаад 12 тэрбум төгрөгийн төсөв батлуулахаар улайрч байгаа нь цаанаа бас л учиртай. Ямартай ч иргэн танд хүрэх бодит мэдээллийг нуучихаад санал асуулгад оролцохыг уриалсан аймгийн удирдлагууд болоод зарласан тендер, төрийн нэрийн өмнөөс дээрэм хийх гэж байгаа талаар дараагийн мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
1
1
2
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл
Зарим нэгэн автобус 2.1ийн хажуу талын зогсолоос хүнээ авахгүй хоосон давхиад явчих юмаа
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card