Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
Я.Сэлэнгэ, А.Долгорсүрэн нар Үндэсний шилдэг 50 багшид багтжээ

Я.Сэлэнгэ, А.Долгорсүрэн нар Үндэсний шилдэг 50 багшид багтжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Эрдэнэт хотын 4 дүгээр сургуулийн дизайн технологийн багш Я.Сэлэнгэ, 2 дугаар сургуулийн монгол хэл уран зохиолын багш А.Долгосүрэн нар Монгол улсын Үндэсний шилдэг 50 багшид багтжээ.

БСШУЯ, “Багшийн хөгжлийг дэмжих Боловсрол” сан хамтран зохион байгуулсан Үндэсний шилдэг багш шалгаруулалт  явагдаж, нэгдүгээр шатны шалгаруулалтын ялагч, Үндэсний шилдэг 50 багш тодорлоо. Шалгаруулалтыг дэлхийн Шилдэг багш /Global teacher prize/ шалгаруулалтыг зохион байгуулагч Английн “Варки” сантай байгуулсан санамж бичгийн дагуу олон улсын аргачлалаар зохион байгуулжээ. Хоёрдугаар шатанд шалгарсан 10 багшийн материалыг Дэлхийн шилдэг багш шалгаруулалтад илгээх аж.

Үндэсний шилдэг багш шалгаруулалтад Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс нийт 630 багш материалаа ирүүлсэнийг салбартаа манлайлагч, нэр хүнд бүхий есөн шүүгч хөндлөнгийн үнэлгээ хийн онооны эрэмбээр шалгаруулсан байна..

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card