Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
С.Батжаргал: Сагсны шийдний  мөнгийг хүртэл хурлын хуралдаанаар хассан байдаг

С.Батжаргал: Сагсны шийдний мөнгийг хүртэл хурлын хуралдаанаар хассан байдаг

Аймгийн ИТХ-ын ээлжит бус III хуралдаан 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн ИТХ-ын ээлжит бус III хуралдаан 2 дахь өдрөө үргэлжилж байна. Үдээс өмнө “2021 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явцын тухай” асуудлыг хэлэлцэв. Хичээлийн шинэ жил эхлээд гурав ч хоноогүй байхад 17 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын хана цуурч асуудал үүссэн. Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны хяналтын инженерүүд хяналтаа тавьж, хүлээн авсан ажил эрдэнэтчүүдийн хувьд асуудал дагуулсан.

Ээлжит бус III  хуралдаан дээр аймгийн Засаг дарга С.Батжаргал “Манай аймгийн хэмжээнд мэргэжлийн чадварлаг инженерүүд дутагдалтай. Төрөөс тэдэнд өгдөг цалин хөлс, урамшуулал үнэхээр бага. Ямар сайндаа тэнд ажиллаж байгаа инженерүүдэд таван жил ажиллавал орон сууц өгөх тухай ярьж байна. Өнөөдөр Захиалагчийн албаны инженерүүд бүгд Эрдэнэт үйлдвэрт орох өргөдөлтэй. Гайгүй сайн инженер олдохгүй байна. Энд яригдсан барилгын чанартай холбоотой нэг зүйл хэлье. Аймгийн хэмжээнд чанаргүй хийж байгаа ажлын төсөв хөрөнгийг хурлын хуралдаан дээр хасч танадаг. Хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай байгууллаа гэхэд сагсны шийд нь байдаггүй. Яасан гээд асуухаар шийднийх нь мөнгийг  хурлын хуралдаанаас хасдаг. Сагсан бөмбөгийн шийдний мөнгө төсөвт суугаагүй байх жишээтэй. Хяналтын инженерийн талбайн журнал гэж байдаг. Үүнтэй сайн танилцах хэрэгтэй. Тэндээс их зүйл харагдана. Нэг хяналтын инженер 30-40 ажилд хяналт тавьдаг. Дээр нь манай хяналтын инженерүүд ашиг сонирхлын зөрчилтэй. Барилгын талбайд очоод ажиллахад компанийн хяналтын инженер дуугүй байхад манай хяналтын инженер компанийн өмнөөс л яриад байдаг. Энэ мэтийн зөрчил, дутагдал байна” гэж учирлаж байсан.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card