Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
ЭМЯ-нд 150 ор нэмж дэлгэх хүсэлт өгчээ

ЭМЯ-нд 150 ор нэмж дэлгэх хүсэлт өгчээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Жирэмсэн эмэгтэйчүүд коронавирусээр өвчлөх нь нэмэгдсэн учир БОЭТ-ийн Төрөх тасгийн 4-р давхарт 50 ортой тусгай тасаг нээсэн байна. Одоогийн байдлаар 43 эмэгтэй тус тасагт эмчлүүлж байна. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 614 эмэгтэй халдвар аваад байна. Жирэмсэний хяналтад байгаа 1051 эмэгтэйгээс 15 хувь нь коронавирусийн вакцины бүрэн тунд хамрагдсан, үлдсэн 70 гаруй хувь нь бүрэн хамрагдаагүй аж.

Орхон аймагт есдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар Ковид-19 халдвараар 8815 хүн өвчлөөд байна. Халдвартай хүмүүсийг долоон эмнэлэгт 610 ор дэлгэн эмчилж, өнөөдрийн байдлаар 695 хүн хэвтэн эмчлүүлж байна. Ор хүлээлт өндөр байгаа учир цаашдын эрсдлийг тооцож 150 ор нэмэлтээр дэлгэх хүсэлтээ аймгийн ЭМГ-аас Эрүүл мэндийн яаманд өгсөн байна.

Мөн томуу, томуу төст өвчний өвчлөл 0-4 насны хүүхдийн дунд нэмэгдэж, түргэн тусламжийн дуудлагын 27,5 хувийг эзэлж буй нь өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card