Үндсэн агуулга руу шилжих
Даваа 2026.10.19 Бага зэргийн цас Орхон -12° / -5° USD 3597.12▲ EUR 4048.58▲ CNY 537.92▲ RUB 43.35▲ KRW 2.70
Шуурхай
SI card
Н.Болормаа: Сайн дурын ажилтан бэлтгэхэд анхаарч ажиллана

Н.Болормаа: Сайн дурын ажилтан бэлтгэхэд анхаарч ажиллана

Монголын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа тэргүүтэй албаны хүмүүс манай аймагт ажиллав

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Монголын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа тэргүүтэй албаны хүмүүс манай аймагт ажиллав. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотноо “Гамшгийн үеийн хариу арга хэмжээ” нэртэй хойд бүсийн уулзалтад оролцох явцдаа ийнхүү Эрдэнэт хотод ажиллаж Орхон аймгийн Улаан загалмайн хорооны ажил явцтай танилцлаа. Мөн Орхон аймгийн Улаан загалмайн хорооны тэргүүн, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбаттай уулзаж санал бодлоо солилцов.

ИТХ-ын дарга Д.Мөнхбат Орхон аймгийн Улаан загалмайн хорооноос ковид цар тахлын үед хийж хэрэгжүүлсэн ажил, дэмжлэгийн талаар танилцуулж бусдыгаа манлайлан ажилласан Улаан загалмайн хорооны зарим ажилтанд ИТХ-ын Хүндэт Жуух бичиг, аймгийн Засаг даргын нэрэмжит шагналыг тус тус гардуулав. Энэ үеэр Монголын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Өнөөгийн нөхцөл байдал болоод бидэнд нэн тэргүүнд тулгарч буй асуудал бол Ковид-19  цар тахлын дэгдэлтийг бууруулах явдал. Нөгөө талдаа  бид амьдралын шинэ хэв маягт дасан зохицох болоод байна. МУЗН сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай тэмцэх чиглэлээр 5.4 тэрбум төгрөгтэй тэнцэх хүмүүнлэгийн тусламжийг улс орон даяар үзүүлээд байна. Цаашид манай зүгээс өрхийн эрүүл мэндийг дэмжиж ажиллахын зэрэгцээ сайн дурын ажилтан бэлтгэхэд анхаарч ажиллах болно” гэлээ.

 

 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card