Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Агаарын хэм олон жилийн дунджаас дулаан, харин...

Агаарын хэм олон жилийн дунджаас дулаан, харин...

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас 2021 оны арванхоёрдугаар сарын цаг агаарын төлөвийг олон нийтэд дуулгажээ. Эндээс харвал арванхоёрдугаар сард агаарын хэм ихэнх нутгаар олон жилийн дунджаас удлаан байх гэнэ. Харин нутгийн баруун өмнөд хэсгээр дунджийн орчим байх ажээ. Хур тунадасны хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас унах юм байна. Алтай, хөвсгөл, хэнтийн уулархаг нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас унах тухай мэдээлжээ.

 

Төвийн аймгуудын нутгаар

 Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас  дулаан байна. Хур тунадасны хувьд Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн баруун, Булган, Төв аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджийн  орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр агаарын хэм өмнөх үеэсээ 4–6 градусаар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурна. Салхи түр зуур 12–14 м/с, зарим үед  16–18 м/с хүрч ширүүсэж болзошгүй талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлэлд дурджээ.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card