МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймаг ирэх жил 161.4 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэх нь ээ
Аймаг ирэх жил 161.4 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэх нь ээ

Арванхоёрдугаар сарын 2-нд аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан болно. Энэ удаагийн хуралдаанаар 2022 оны  аймгийн төсвийг хэлэлцэнэ. Харин аймгийн ИТХ-ын төлөөлөгчид төслийг дэмжвэл батална. Аймгийн Засаг даргаас 2022 оны төсвийн төслийг танилцуулаад байгаа.  Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 2022 оны төсвийн төслийг дэмжин хуралдаанд оруулахаар болсон.

Ирэх оны төсвийн төслөөс орлогын төсвийн төслийн зарим  мэдээллийг хүргэж байна.

Аймгийн хэмжээнд нийт орлогыг 161.4 тэрбум төгрөгөөр, үүнээс татварын орлогыг 159.9 тэрбум төгрөгөөр, татварын бус орлогыг 1.5 тэрбум төгрөг байхаар төсвийн төсөлд тусгажээ. Үүнээс,

*** Цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татварын орлогыг 45 тэрбум төгрөгөөр

*** ХХОАТ-ын буцаан олголтыг 2.8 тэрбум төгрөгөөр

*** Үйл ажиллагааны орлогыг 400 сая төгрөгөөр

*** Хөрөнгийн орлогыг 3.1 тэрбум төгрөгөөр

*** Шууд бус орлогыг 1.5 тэрбум төгрөгөөр

*** ААНОАТ-ыг 68.2 тэрбум төгрөгөөр

*** Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 19.0 тэрбум төгрөгөөр

*** Бууны албан татварыг 40 сая төгрөгөөр

*** Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 1.1 тэрбум төгрөгөөр

*** Улсын тэмдэгтийн хураамжийг 460 сая төгрөгөөр

*** Газрын төлбөрийг 21 тэрбум төгрөгөөр  

*** Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогыг 1.3 тэрбум төгрөгөөр

*** Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг 40 сая төгрөгөөр

*** Ус, рашаан ашигласны төлбөрийг 350 сая төгрөгөөр

*** Төсөвт байгууллагын өөрийн орлогыг 62.5 сая төгрөгөөр

*** Хүү торгуулийн орлогыг 1.4 тэрбум төгрөгөөр тооцон төсвийн төсөлд тусгажээ.

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА