Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО

Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Эрдэнэт хотод хүүхэд насаа өнгөрөөж, хорооллын 3-р сургууль, 5-р сургуулийг төгсөж, энэ хотынхоо шороо бүрийг мэдэрч өссөн Дамбын Батлут Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдож, есөн хөлт цагаан туганд тангараг өргөлөө. Түүний нэр Эрдэнэт хоттой холбоотой, Технологийн Их сургуульд дээд боловсрол эзэмшиж, залуучууд, олон нийт, нам, улс төрийн үйл хэргийн төлөө зүтгэсэн он жилүүдэд хэдэн мянган эрдэнэтчүүдээр тойрон хүрээлүүлсэн дурсамж бий. Аймгийн Засаг даргаар ажиллаж, УИХ-д хоёронтаа сонгосон Д.Батлутыг Эрдэнэтийн унаган хүү гэдгээр нь түүнд хоноцын сэтгэлгүй, өөрийн хүн гэсэн итгэлээр Орхон аймгийнхан даль жигүүр ургуулдаг гэлтэй. Төр атгалцах Засгийн газрын гишүүнээр томилогдохдоо тэрбээр “Монгол Улсын Батлан Хамгаалахын сайдаар томилогдож, тангараг өргөлөө. Монгол улсын Үндэсний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлж, батлан хамгаалахын салбарын тогтолцоог бэхжүүлэхийн төлөө зүтгэх болно. Итгэл хүлээлгэсэн төр, түмэндээ баярлалаа. Монгол Улсын төлөө зүтгэе” гэж сэтгэлээ илэрхийлжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
1
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card