БЯМБА
2026.01.25
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ

Шинэхэн Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар “Эрдэнэт үйлдвэр”-ийн дагуул Оюутын зэсийн ордыг албан ёсоор зарлалаа. “Эрдэнэт хотын шинэ хөгжлийн гараа эхэллээ, шинэ үйлдвэр дагалдах дэд бүтэц гээд бүтээн байгуулатууд өрнөж, шинэ үеийн залуучуудын хөдөлмөрлөх шинэ талбар нээгдлээ” гэж Ерөнхий сайд нэг өгүүлбэрт дөрвөнтөө шинэ гэсэн үгийг онцолсон нь Эрдэнэтчүүдийг хошгоруулаад авах шиг болов. Зөвхөн Эрдэнэтийнхэнд хамаатай бус Монголын минь баялаг, ард нийтэд хүртээмжтэй байгаасай гэж хэн хүнгүй залбирах нь ойлгомжтой. Эрдэнэтийн овоо зэсийн ордоос 10 хүрэхгүй км-т байршилтай 350 гаруй сая тонн хүдрийн нөөцтэй, 1,1 сая зэсийн нөөцтэй хэмээн урьдчилан яригдсан Оюутын орд олон жил тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэнд баярлалаа гэж сэтгэгдлээ хэллээ. Эрдэнэтийн овооноос салбарласан Оюутын ордын геологи хайгуулын ажлыг арваад жилийн өмнөөс эхлүүлсэн төдийгүй өнөөдөр Г.Занданшатар Ерөнхий сайдын үед үйлдвэрлэлийн горимоор ажиллуулахаар эхлэх гэж байгаа нь энэ. Монголчууд байгалийн баялгаасаа юу хүртдэг вэ. “Улс орны эдийн засагт том боломжийг нээж байна” гэсэн даржин үгийг жижүүрийн мэт сонссоор иргэд өнөөдөр залхаад байгаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн ханш өсөхийн хэрээр ээлж дарааллаар цувардаг чемодантай намчдын халаас түнтийгээд буцацгаадаг нь үнэн. Эрдэнэтийн овоотой, зэстэй, баян Эрдэнэтчүүдэд энэ орд газрууд ямар хаялгатай вэ, тэд амьжиргааны хэт өндөр түвшин, хэрэглээний зардал, бараа бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгийн өсөн нэмэгдэлд байнгын нэрвэгдэж байдаг. Металлын өндөр агууламжтай олон орд газар нээгдэхийн хэрээр оршин суугч иргэд эрүүл мэндийн хохирлыг амссаар байгаа нь нууц биш. Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр Ерөнхий сайдаас АМНАТ-ын татварыг орон нутагт нь 10 хувийг үлдээж өгөхийг хүсэж байна. Одоогийн байдлаар дөрвөн хувийг нь үлдээж байгаа аж. Дэлхийд данстай “Эрдэнэт Үйлдвэр” жилд улсын төсөвт Ашигт малтмалын нэгдсэн албан татварт 800 орчим тэрбум төгрөг төлдөг. Энэ татвараас Орхон аймгийнханд жилд 4,2 тэрбум төгрөг ногддог. Хуулийн дагуу бол энэ татвар нэмэгдэх үндэслэлтэй аж. Аймгийн Засаг дарга түүний багийханд тавих иргэдийн албан бус хяналтанд АМНАТ-ын жил бүр олгож байгаа 4,2 тэрбум төгрөг тун хамаатай. Зөвхөн цагаан тоосны бүсийнхэн үйлдвэрээс хордоод байгаа юм биш, уул уурхайтай орон нутгийн оршин суугчдын эрхийг хамгаалахад тэдний идэвх санаачлага чухал байсаар ирсэн гэдгийг дэлхий нийтийн жишээ ч харуулдаг. Иймд ашигт малтмалын шинэ орд нэмэгдэхийн хэрээр оршин суугчдынх нь эрх ашиг дагаж хөндөгдөж байдаг гэдгийг иргэд Засгийн газарт сануулах эрхтэй.

1
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН