“Айлаас эрэхээр авдараа уудал” гэгчээр Орхон аймаг морь уралдуулах газраа Булган аймгийн Бугат сумаас горьдохгүйгээр өөрийн нутагтаа шийдэж байна. Жил бүр Бугатын уралдааны замыг янзлахад Орхон аймаг болоод “Эрдэнэт үйлдвэр”-ээс хөрөнгө гаргаж засварласаар ирсэн. Өнгөрсөн жил гэхэд үйлдвэр 200 гаруй сая төгрөгөөр Бугат орчмын замыг засаж, наадмаар морио уралдуулаад хоёр хоногийн дараа нөгөө зам нь хүчтэй бороонд урсчихсан гэнэ.
Дээрээс нь Бугат суманд морио уралдуулсаны төлбөр гэж 8 сая төгрөг төлсөн тухай холбогдох хүмүүс ярьж байна. Харин энэ жил аймаг төсвөө гаргаад, Сархиа уулын урд энгэрт морь уралдах замаа засаж, барианы газар дээрээ 300-400 хүний суудалтай сүүдрэвч барьж, боловсон 00 байрлуулахаар гэж байна. Бугатынхан үнэд орж, янз бүрийн яриа гаргаж байхаар Орхон аймагтайгаа эв түнжинтэй байхгүй яав даа. Өнгөрсөн хорь гаруй жил Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр”-ээс морь уралдуулах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.