ДАВАА
2025.09.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сурагчдын 50 гаруй хувь нь жингийн илүүдэлтэй байна
Сурагчдын 50 гаруй хувь нь жингийн илүүдэлтэй байна

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит IX хуралдаан даваа гарагт хуралдсан. Энэ удаагийн хуралдаанд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас 2022 онд орон нутгийн сургуулийн сурагчдын дунд хэрэгжих “Эрүүл хүүхэд”, “Хүүхэд хөгжил”, “Тэгш боломж” төслийн талаар танилцууллаа. Зөвлөлийн гишүүд төслийг дэмжин даруйхан хэрэгжүүлэхийг зөвлөсөн юм.

Аймгийн хэмжээнд ЕБС-ын сурагчдын дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон амьсгалын замын халдварт өвчний тархалтын талаар судалгаа хийжээ. Судалгаагаар нийт сурагчдын 50 гаруй хувь нь жингийн илүүдэлтэй гарсан байна. Үүний зэрэгцээ 4000 гаруй сурагчаас сэтгэл зүйн судалгаа авахад 10 сурагч тутмын 3 нь сэтгэл зүйн дарамтад өртдөг, сэтгэл зүйн дарамттай байдаг хэмээн хариулжээ. Мөн ЕБС-д эрүүл мэндийн хичээл долоо хоногт 1 цагаас илүүгүй ордог ч энэ нь сурагчдын хувьд хангалтгүй байгааг онцолсон байна. Эрүүл мэндийн хичээлийг зааж байгаа багш нарын 37.5 хувь нь мэргэжлийн бус багш нар байгаа зэрэг нь “Эрүүл хүүхэд” төслийг хэрэгжүүлэх нэгэн шалтгаан болжээ. Аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд иж бүрэн эрүүл мэндийн нэг кабинет байгуулах, эрүүл мэндийн багш нарыг чадавхжуулах, хичээлийн судлагдахууны гарын авлагаар хангах зэрэг ажлыг төслийн хүрээнд хйиж хэрэгжүүлэх аж. Засаг даргын Зөвлөлийн гишүүд “Судалгааг сайн хийсэн байна. Үндсэн ажлаа хийж байгаа багшид нэмээд мөнгө өгөх гаргалгаагаа сайн хийгээрээ. Болж өгвөл энэ төслөө жил бүр хэрэгжүүлээд явбал ядаж л томоохон хэдэн сургууль дээрээ Эрүүл мэндийн хичээлийн нэг гайгүй кабинеттэй болох юм байна. 2022 оны нэгдүгээр улирал дууслаа. Цаг хугацаа нэлээн явсан шүү.  100 сая төгрөг гэдэг бол их мөнгө шүү. Санхүүгийн баримтаа сайн бүрдүүлээрэй” гэх зэрэг зөвлөгөөг өгч “Эрүүл хүүхэд” төслийг хэрэгжүүлэхийг дэмжлээ.  

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА