Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.20 Үүлшинэ Орхон -12° / -4° USD 3597.30▲ EUR 4039.23▲ CNY 538.59▲ RUB 43.40▲ KRW 2.71▲
Шуурхай
SI card
Энэ сарын 20,21-нд Тэнгэрийн долоон бурхан од, Баян-Өндөр хайрханыг тахих ёслол болно

Энэ сарын 20,21-нд Тэнгэрийн долоон бурхан од, Баян-Өндөр хайрханыг тахих ёслол болно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Баян-Өндөр хайрхан болон Тэнгэрийн долоон бурхан одны тахилгын ёслол энэ сарын 20,21-нд болох талаар аймгийн Хутагт ламын Гандан шаддүвлин хийдийн хамба лам Э.Ширнэн,  Гончигсүмлэн хийдийн хамба лам А.Гурван-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд болон бусад албаны хүмүүс  олон нийтэд мэдээлэл өглөө.

Энэ сарын 20-нд буюу зуны дунд  сарын шинийн 2-ны билэгт сайн өдрийн үдшийн 22:00 цагаас Тэнгэрийн долоон бурхан одыг тахина. Ёслол Баян-Өндөр хайрханы өвөр, Хүрэнбулагийн рашааны баруун хойд талд болох юм.

Харин  21-нд буюу шинийн 3-ны билэгт сайн өдрийн 07:00 цагт Баян-Өндөр хайрхнаа тахина. Баян-Өндөр хайрханы тахилгын үеэр лам хуврагууд ном хурахаас гадна найман тахил, долоон эрдэнийг залах тэргүүтэй овоо тахилгын зан үйл үйлдэх юм.

Баян-Өндөр хайрханыг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэрийг анх 1998 онд тухайн үеийн ИТХ-аас гаргаж байжээ. Улмаар  2011 онд тухайн үеийн Засаг даргын шийдвэр гарч, жил бүрийн зуны  сард гандан хийдүүдийн санаачилгаар тахидаг уламжлалтай. 

Хутагт ламын Гандан шаддүвлин хийдийн хамба лам Э.Ширнэн, Гончигсүмлэн хийдийн хамба лам А.Гурван-Эрдэнэ нар сүсэгтэн олонд хандаж тахилгын ёслолд ирэхдээ дээл хувцсаа бүрэн гүйцэт  өмсөж, идээ, будааныхаа дээжийг өргөн хүндэтгэлтэйгээр оролцохыг уриалав.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card