Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
Орон нутагт хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

Орон нутагт хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Ш.Ганболд нар хяналтын инженерүүдийн хамтаар улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа зарим барилга байгууламжын явцтай танилцлаа. Тодруулбал: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа лаборатори найм дугаар сургуулийн өргөтгөл, гурав дугаар сургуулийн барилга, авто вокзал, хүүхэд хамгаалал хөгжлийн байр болон орон нутгийн төсвөөр хийж буй номын өргөөний барилгуудад ажиллав. Орон нутгийн удирдлагуудын зүгээс гүйцэтгэгч компаниудад хандаж төрийн байгууллагатай нягт уялдаа холбоотой ажиллаж, хөдөлмөр аюулгүй байдлаа хангах, тогтсон хугацаандаа ажлаа чанартай хийж гүйцэтгэхийг анхаарууллаа. 
      Авто вокзал буюу хот хоорондын болон аймаг хоорондын зорчигч тээврийн авто буудлын ажлын явц 48 хувьтай үргэлжилж байна. Улсын төсвийн 4,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй уг барилгын ажлыг орон нутгийн “Шинжүү” ХХК гүйцэтгэж байгаа. Нийт 658.2м2 талбайтай 2 давхар барилга баригдах ба тус барилга нь зорчигчдын хүлээлгийн өрөө, дэлгүүр, цайны газар, ариун цэврийн өрөө, тээш хадгалах өрөөтэй байна. Гадна талбайдаа 10 автобус, 120 авто машин, такси зогсоолын хүчин чадалтай уг барилгыг энэ оны 12-р сард ашиглалтад оруулах юм. 

Мэдээллийн төв 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card