БЯМБА
2026.02.15
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖЛИЙГ ГАЦААНААС ГАРГАХ АЛХАМ ХЭРЭГТЭЙ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖЛИЙГ ГАЦААНААС ГАРГАХ АЛХАМ ХЭРЭГТЭЙ

Эрдэнэт хотыг Монгол эх орны дөрвөн зүг, найман зовхисоос залуу насны ирмүүн хүслээр жигүүрлэсэн залуус ирж бүтээн босгосон. Хорин нэгдүгээр зууны Монгол улсын ястан үндэстний бүхий л төлөөллөөс бүрдсэн учраас энэ хотод нутгийн хөгжил, уламжлалыг илтгэсэн брэнд бүтээхэд амаргүй. Тиймээс ч Эрдэнэт хотын нүүр царайг социализмын үеэс тахалж ирсэн “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэт хивс” гээд хэдэн үйлдвэр нь гадны зочдыг ганц тойруулах морин тойруулга шиг болж, одоо бүр хоцрогдохын дээдээр хоцрогдоод буй.

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар “Орхон аймгийн Аялал жуулчлалыг хөгжүүлэх” хөтөлбөрийг 2022 онд хэрэгжүүлсэн” тухай ярилцлаа. Бусад аймгуудаас ялгарч, гадаад, дотоодын жуулчдыг ганц алхуулж, хэдэн долларыг нь нутагтаа үлдээх талаар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрынхан өнөөг хүртэл  тодорхой шийдэлд хүрэхгүй байгаагаа ярьлаа. Хамгийн наад зах нь олон хүнийг зэрэг байрлуулах зочид буудал хүрэлцдэггүйг дуулгаж байна.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат: “Булган, Хөвсгөлийг зорьж байгаа гадаадын жуулчдын тоо 80-100 мянгад хэлбэлздэг, энэ бол бодит тоо. Эдгээр жуулчид Улаанбаатараас гарч ядраад, манай хотоор дайран өнгөрөхөд нь бид угтах сайхан үйлчилгээг “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-дээ хиймээр байна. Автомашин сонирхогч залууст зориулаад аймгийн хөрөнгөөр дрийпт хийдэг тусгай замыг нь бариад өгчихье. Спортын загасчлалыг Улан-Үдэд биш, өөр аймагт биш, нутагтаа хийхийг зоръё. Өнөөгийн залуусын хүсэл сонирхлын дагуу олон мянган хүнийг цуглуулж чадах тийм орчин бүрдүүлж байж, гаднаас хүмүүс ирнэ” гэсэн саналыг хэлж байлаа.

“Мэргэжлжийн холбоодын төлөөлөлтэй уулзаж, саналыг нь сонсъё. Бид Азид хоёрт ордог, аварга том Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээн босгосон. Энэ байгууламжаа тойруулаад гадна дотны жуулчдыг татах тодорхой зүйл рүү орох”-ыг аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүд ярьлаа.

Аймгийн ИТХ-ын Зөвлөл энэ удаа Орхон аймгийн Аялал жуулчлалын хөгжлийг шинэ шатанд гаргах эхний алхамаа хийхэд, зөвлөх үйлчилгээний санал, мэргэжлийн холбоодын үг, сурталчилгааны дүр төрх, залуусын хүсэл зэргийг харгалзан үзэхийг чухалчлан санууллаа. Эрдэнэт хотын аялал жуулчлалын хөгжлийг гацаанаас гаргах тодорхой алхам хэрэгтэй байгааг онцоллоо.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН