Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
Авлигын эсрэг сургалт зохион байгууллаа

Авлигын эсрэг сургалт зохион байгууллаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д зааснаар “Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх” хүрээнд “О энд К констракшн” ХХК-ийн 14 ажилтанд авлигын гэмт хэрэг,  ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах, төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар тендерт шалгарсан “О энд К констракшн” ХХК нь 2024 оны 2 дугаар сараас эхлэн дээрх үйл ажиллагааг явуулж байна. Тус компанийн шинээр томилогдсон ажилтнууд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтад идэвхтэй оролцож, цаашид цуврал сургалт зохион байгуулахаар тохиролцов.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card