Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
М.ТҮМЭНЖАРГАЛ: ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗРЫН ЗАРДАЛ ДЭЭР 1.9 ТЭРБУМ ТӨГРӨГ НЭМЭГДЭЖ БАЙНА

М.ТҮМЭНЖАРГАЛ: ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗРЫН ЗАРДАЛ ДЭЭР 1.9 ТЭРБУМ ТӨГРӨГ НЭМЭГДЭЖ БАЙНА

Хот тохижуулах газрын зардлыг төсвийн тодотголоор нэмэгдүүлсэн.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Хот тохижуулах газрын зардлыг төсвийн тодотголоор нэмэгдүүлсэн. Энэ талаар аймгийн Засаг дарга М.Түмэнжаргалын аймгийн ИТХ-ын хуралдаан дээр хийсэн мэдээллийг хүргэе.

-Засгийн газрын тогтоолоор Хэмнэлтийн тухай хуультай холбоотой нийтийн тээврийг тусдаа орон нутгийн өмчит  авто бааз байгуулах боломжгүй. Иймээс Хот тохижуулах газрын Тээврийн хэсэгт нийтийн тээврийн хэсэг байгуулж, одоо мөрдөгдөж байгаа хууль журмын дагуу ажиллаж байгаа. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийж 10 автобус авсан, нэмж  таван автобус нийлүүлж, хоёр ээлжээр явуулна. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажиллах цагийн хувиар, автобусны жолооч, автобусанд үзлэг хийх механик, хяналт тавих диспетчер, цэвэрлэгээний хүмүүсийн орон тоо Хот тохижуулах газар дээр нэмэгдэж байгаа.

Өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтаар Хот тохижуулах газарт авто замын засварын хэсэг дээр орон тоо, тоног төхөөрөмжийг шийдсэн. Ковш, бульдозер, автогрейдер, тусгай зориулалтын машины оператор авах шаардлагатай байгаа. Мөн Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар Хот тохижуулах газарт автотехник шийдсэн, одоо жолооч авах хэрэгтэй байна.

Иймээс Хот тохижуулах газарт үйл ажиллагааны зардал дээр 1,9 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэж байгаа. Үүнийг дэлгэрэнгүй танилцуулна. Хэмнэлтийн тухай хууль цуцлагдах хэмжээнд хүрвэл Дархан-Уул аймагтай адил нийтийн тээврээ салгаад орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгуулж болно. Хувийн хэвшилтэй хамтарч байгаа. Хувийн хэвшлийн ажлыг төр нь булаагаад авчихсан юм шиг сөрөг яриа гарч байна. Төрийн үйлчилгээг үзүүлэхэд хувийн хэвшлүүд алдагдалтай, ажиллах боломжгүй гэсэн учир Хот тохижуулах газар нийтийн тээвэр үйлчилгээ үзүүлж байна. Шинэ авто вокзал ашиглалтанд орсонтой холбоотой нийтийн тээврийн шинэ шугам нэмэгдэж байгаа. Говил багийн иргэдийн хүсэлтийн дагуу Говил багт үйлчилгээ үзүүлж байсан “ББ-ОД” ХХК маршрутаас татгалзах хүсэлт гаргасны дагуу төр үйлчилгээ хийхээр гурван шинэ автобус явуулж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card