НЯМ
2025.10.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.ГАНБОЛДЫГ ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧООР ТОМИЛЪЁ
Д.ГАНБОЛДЫГ ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧООР ТОМИЛЪЁ

Сэтгүүлч Д.Ганболд дөрвөн жил Орхон аймгийг удирдах анхны хуралдаан дээр төлөөлөгчийн хувьд Онц байлаа. АН-ынхан Хурлын даргын суудалд хүнээ томилох боломжоо алдсан ч дараагийн нүүдэл дээр хэлээ унжуулаад буугаад өгөлгүй, Засаг даргад нэрээ дэвшүүлэхийг зөвшөөрсөн нь Д.Ганболдын хувьд том зориг байв. Олонхийн 51,3 хувийн санал гэдэг дээсэн дөрөөн дээр дэнжигнээд чүү ай тогтох хэмжээний АН-ын хоёрхон хүнийг нэмж Засаг даргаар томилогдсон Б.Зоригтбаяр ч тэр  Д.Ганболд ч тэр тэдний үe иржээ. Дөч дөнгөж хүрсэн энэ хоёр залууд нэгд нь Засаг даргыг нь өгсөн юм бол нөгөөд нь орлогчийн суудлыг өгчихөөч дээ. МАН-ынхан хэтэрхий улайрч шуналгүй, ганц хүний зөрүүтэй өрсөлдөгчөө нэг удаа зөөлөн хараад Орлогчийн суудлыг АН-д үлдээвэл олон түмэн эрхий хуруугаа гозойлгоно шүү. Ирэх дөрвөн жил дангаар засаглах алтан боломж МАН-ынханд eрөөсөө байхгүй, байдал эвгүйтвэл Ардын намын гомдогсод ганцаар дутуу сөрөг хүчнийхэнтэй эвсээд залуухан, хөдөөний боловсон хүчнийг чинь багаар нь татаад унагахад асаалттай танк шиг хүржигнэсээр л байх болно. Д.Ганболд аймгийн Иргэдийн хурлын ганц чанга дуутай "хонх" нь, тэр хэзээ ч цөөнхийн өмнөөс дуугардаггүй, үг бүхэнд нь олон нийтийн эрх ашиг цохилсоор байдаг. МАН өмнөх найман жил шиг бүгдийг эзэгнэдэг үе өнгөрсөн болохоор ууртай, ааштай хуучин дарга нараа Орлогчоор томилохгүй шинэчлэлийн салхи оруулвал тун зөв сонголт болно. Намаар талцдагаа хойш тавиад зөв хүнийг зөв газарт нь нэг удаа ч гэсэн тавиад үзье. Сэтгүүлч Д.Ганболд улс төрд алдаа оноогоо дэнсэлж, ухаарч, хат сууж яваа шударга залуу шүү.

1
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ