МЯГМАР
2025.10.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЕСӨН ЭРДЭНИЙН НЭРТЭЙ БАРИЛГУУДАД ХЯНАЛТ ТАВИНА
ЕСӨН ЭРДЭНИЙН НЭРТЭЙ БАРИЛГУУДАД ХЯНАЛТ ТАВИНА

Шинээр байгуулагдсан Чандмань багаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч С.Ганцогт өөрийн тойрог дахь хорооллын бүтээн байгуулалтын талаар албаны хүмүүсээс мэдээлэл авч, хэлэлцүүлэг хийсэн байна. “Сансар” худалдааны төвийн эргэн тойронд есөн эрдэнийн нэртэй орон сууцны байрнууд баригдаж, энэ хавьд барилгын стандарт, дүрэм журам хэрэгжихгүй байгаа нь олны нүдэн дээр ил байгаа. Тус хороололд 2015 онд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт хийж, төсөл сонгон шалгаруулалт болон дуудлага худалдаагаар газар олголт хийсэн. Дээрх төлөвлөлтийн дагуу 2170 гаруй өрхийн 206 мянган мв.кв талбай бүхий 9-12 давхар орон сууцны барилга барьж ашиглалатад оруулсан. Мөн энэ хороололд 960 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг байгуулахаар төлөвлөжээ. Төлөөлөгч С.Ганцогтын санаачилгаар хийсэн анхны нээлттэй хэлэлцүүлэгт тус хорооллын газар нутаг дээр барилга барьж байгаа компаниуд дараахь зөрчил дутагдал гаргасныг засаж залруулахыг ярилцлаа. Үүнд: хороолол доторх замын ажлын зургуудыг нэгтгэж, шинээр тавьж байгаа замуудад үерийн сувагчлал гаргах, архитекторын даалгавар авч хэрэгжсэн төсөл тус бүрийн загвар, зураглалыг тус багаас сонгогдсон төлөөлөгчдөд нээлттэй мэдээлж байхыг сануулав. Мөн барилга, замын өндөржилтийн зөрүү гаргахгүй байхад хяналтыг сайжруулах, хэсэгчилсэн төлөвлөлтийг алдагдуулахгүй байхад анхаарах зэрэг шаардлагыг албаныханд өгчээ. Энэ удаагийн 7-р хорооллын төлөвлөлттэй холбоотой хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, Чандмань багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Ганцогт нар оролцлоо. Ийнхүү 7-р хороололд олон компанийн замбараагүй баригдаж байгаа Есөн эрдэнийн нэртэй орон сууцны барилгуудын ажилд хяналттай байх эхлэлийг тавьсан нь иргэдэд ээлтэй ажлын нэг боллоо.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ