БААСАН
2025.05.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хөгжил дагуулах “Цутгуур”-ын шинэчлэл
Хөгжил дагуулах “Цутгуур”-ын шинэчлэл

Тээрмийн хуяг, экскаваторын шанага, автогрейдрийн хусагч гээд Эрдэнэт үйлдвэртээ нэн хэрэгцээтэй цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ЗМЗ-ын Цутгуурын цехэд томоохон бүтээн байгуулалт өрнөж буй. Энэхүү ажлыг сурвалжлахаар очсон биднийг цехийн дарга М.Мөнхсайхан газарчлав. Хэвний хэсгийн технологийг өөрчилж, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж байгаагаас өнгөрсөн оны 11-р сарын нэгнээс энэ оны 5-р сарын нэгэн хүртэл цутгуурын үйлдвэрлэлийг зогсоожээ. 

Эхний байгууламжаар ороход л нүргээн их, ажил буцална. Энд ч гагнуурын очис гялалзан, тэнд ч машин дээрээс зуурмаг буулгаж, хэсэг хүн бетон цутгаж, зарим нь ямар нэгэн зүйлийн хэмжээ авч харагдана. Засвар механикийн заводын Цутгуурын цех, Засвар угсралт, Барилга засварын цехийн ажилчид зогсоо чөлөөгүй ажиллана. Тэдний дунд хэд хэдэн орос ажилчин ч харагдана. Хуучин элсний “яам”-уудыг буулгажээ. Энд ваакум хальсны хэв суурилуулахаар зэхэж байгаа аж. Өргөгч кран, бас бус техник ажиллаж, ажилчид овор ихтэй ачаа буулгана. “Энд кварцын, эргэлтийн, хромт элсний нөөцийн бункер, ялгагч суурилуулж байна. Өмнө нь хэвний элс, шаврын технологитой байсан. Дараа нь үүн дээр нэмэгдээд ХТС буюу хүйтнээр хатууруулах холимог, ваакум хальсны технологитой болсон. Одоо элс шаврын технологио бүрэн халаад хүйтнээр хатууруулах холимог, ваакум хальсны технологио давхар явуулах юм. Элс шавраар цутгамлын хэв хийдэг технологийн үед ашигласан элс 100 хувь хаягддаг байсан бол ХТС, ваакум технологийн үед элсээ буцааж шигшээд дахин ашиглана гэсэн үг. Энэ технологийг нэвтрүүлснээр нэлээд олон материал хэрэглэгдэхээ болино. Хэв бэлтгэх тасагт хагас автомат шугамтай болох юм. Энэ шинэчлэлийн дүнд манайх дэлхийн дэвшилтэт үйлдвэрүүдтэй хөл нийлүүлнэ” гэж цехийн дарга ярилаа.

Хуучин тоног төхөөрөмж 1970-аад онд Оросод үйлдвэрлэсэн, гар ажиллагаа ихтэй, ажлын байр нь байнгын чичиргээтэй, тоос шороотой байсан бол одоо хүний биед сөрөг нөлөөгүй болох аж. Өмнө нь цехэд байсан овор ихтэй тоног төхөөрөмж болон туузан дамжуулагчид огт үгүй болжээ. Цутгуурын цехэд цагт 50 тонн хольц зуурах хүчин чадалтай автомат машин шинээр суурилуулсан байна. 2009 оноос хойш суурилагдсан 30, 10 тонн хольц бэлтгэх машин, хэвний голч бэлтгэх бүрэн автомат машин бий. Эдгээр тоног төхөөрөмж 10 гаруй жил бүтээмж сайтай ажиллаж буй. Барилга засварын цехийнхэн автомат шугамны голд явах тэргэнцрийн замын нарийвч хийж бетондож харагдана. М.Мөнхсайхан дарга “Одоо угсралтын ажил 70 орчим хувьтай явж байна. 5-р сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Хэвний хэсэгт ашигладаг модон загварууд 100 хувь шинэчлэгдэж байгаа. Хэвний хэмжээ, технологи өөрчлөгдсөн болохоор бүхнийг шинээр хийлгэж байна. Технологио өөрчилснөөр хэвнээс үүдэлтэй гологдол тэг рүү тэмүүлнэ. Цутгуурын цехээс зөвшөөрөгдөх 3,8 хувьтай гологдлыг багасган 2,3 хувиас ихгүй болгох зорилготой” гэв. 

Үйлдвэрлэл зогссон үеийг ашиглан эднийхэн тоног төхөөрөмжүүддээ урсгал засвар хийж байна. Хайлах хэсгийн дарга Б.Бат-Эрдэнийн удирдлаган дор ган төмөр хайлдаг зуухнуудын доторлогоо хийж, хэсгийнхээ шалыг өөрсдийн хүчээр тэгшилж янзалжээ.

     Цехийн гадна байрлах Материалын агуулахад холигч, хацарт бутлуур, элс хатаах төхөөрөмж, хатаалгын зуух гэсэн дөрвөн том тоног төхөөрөмж суурилуулжээ. Өнгөрсөн онд гүүрэн кран мөн шинээр сууриллуулсан гэсэн. Энэ агуулахад загварын зориулалттай панерууд хураажээ. Өмнө нь загвараа банзаар хийдэг байсан бол, панераар хийснээр ус чийгэнд далийж мурийхгүй бат бэх болох аж. 

     Бидний сурвалжилгын үеэр хамт явсан цехийн даргын утас байнга дуугаран, “Үүний будгийн өнгийг хараад өгөөч, байрлал нь энд байвал болох уу” гэх зэргээр шавдуулна. Энэ бүхэнд мань эр зааварчилга өгөхөөр “гүйнэ”.  Хэвчнээс ажлын гараагаа эхлэн 17 дахь жилдээ энэ цехийн бүхий л ажил албан тушаал хашсан М.Мөнхсайхан цехийн даргаар томилогдоод удаагүй ч их бүтээн байгуулалтын өдөр тутмын явцыг зохион байгуулахад сэтгэл, зүтгэлтэй, ачаалалтай ажиллаж байгаа нь мэдрэгдэв.

   Бид энэ үеэр бүтээн байгуулалтад оролцож буй зарим хүмүүстэй уулзаж ярилцсан юм.   

 

Барилга засварын цехийн барилга угсралтын хэсгийн мастер Т.ЭРДЭНЭМЯГМАР:

 -Манайх ЗМЗ-ын Цутгуурын цехийн барилгын үндсэн суурь хийцлэлийн ажлыг бүрэн хийлээ. Элсний бункер, шигшүүр, жи краны суурь, кабелийн суваг, каналын ажил гүйцэтгэлээ. 2019 оны 11-р сарын эхээр эхэлсэн ажил маань 100 хувь хийгдлээ. Өнөөдөр тэргэнцрийн суурийн бетон цутгалтын ажил дуусч байна. Цаг хугацааны хувьд шахуу, хүндрэл бэрхшээл байсан ч Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон нэгэн цул болж ажилласан болохоор асуудлыг ярилцаад газар дээр нь шийдээд явсан. Бид ажлаа төлөвлөгөөнөөс дөрөв хоногийн өмнө гүйцэтгэлээ. Барилга угсралтад манайхаас 50-60 хүн ажиллалаа.  Тэргэнцрийн суурь, элсний бункер гэх зэрэг маш нарийн ажиллагаатай ажлууд хийсэн.  Араас нь тоног төхөөрөмжийн угсралт явагдах учраас бид ямар нэгэн алдаа гаргах эрхгүй, 100 хувийн гүйцэтгэлтэй ажиллалаа.

Засвар угсралтын цехийн мастер Б.ГАЛТБААТАР:

 -11-р сарын нэгнээс тоног төхөөрөмжийн буулгалтын ажил эхэлсэн. Энэ ажлаа төлөвлөгөөний дагуу хийсэн. Ажлын байрны тоос шороо ихтэй яггүй байсан ч хамгаалах хэрэгслээ бүрэн хэрэглэж, аюулгүй байдлаа ханган ажиллалаа. Манай дөрвөн бригадын 25 хүн ажилласан. Зарим үед өргөх даац буулгаж буй зүйлээ даахгүй зэрэг хүндрэл тулгарсан ч тэр бүхнийг зургийн дагуу техникийн хүчээр буулгасан. Бид автокран, автовишк, сагстай өргөгч ашигласан. Мөн материал бэлтгэх агуулахад 4 номерын 2 бункер угсарсан. Элс тээвэрлэх 133 мм-ийн шугам хоолой угсарна. Материал бэлтгэх тасагт том оврын таван бункерын угсралт хийж байна. Хэвний хэсэгт 12,5 тонн жинтэй ХТС-60, мөн ХТС-30 бункер угсарлаа. Шигшүүрийн хэсэгт халуун элсний бөөрөнхий бункер угсарна. 10 тоннын даацтай жи краны угсралт, тулгуурын хэмжилт хийж байна.  Бид ажлаа аюулгүй хийж дуусгах зорилготой ажиллаж байна. 

Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, хэвчин Б.БААТАРХҮҮ:

-“Цутгуурын цехэд хэвчнээр 24 дэх жилдээ ажиллаж байна. Миний хувьд энэ цехийн түүхэн бүтээн байгуулалтыг нүдээр харж, гар бие оролцож яваа маань сонирхолтой бас бахархалтай хэрэг. Технологи өөрчлөгдөж, тоног төхөөрөмж шинэчлэгдсэнээр ажлын байр ажилчинд ээлтэй болж, бүтээгдэхүүний чанар илүү сайжирна. Гарын ур, мэдрэмж шаардсан энэ сайхан ажил мэргэжлээ би  15 хүнд өвлүүлсэн. Нэг шавь маань гэхэд манай цехийн дарга болчихсон явж байна. Энэ сайхан үйлдвэрээрээ, ажил хөдөлмөрөөрөө, шавь нараараа би бахархдаг” гэв.  

Хэвний хэсгийн мастер, Хоккейн спортын олон улсын хэмжээний мастер П.БАТЗАЯА:

  -2006 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг металлургич инженер мэргэжлээр төгсөөд, 2007 оноос одоог хүртэл Цутгуурын цехэд ажиллаж байна.  Манай хэсэгт орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулж байгаад бид их баяртай, урам зоригтой байгаа. Гадаадаас өндөр үнээр авдаг тоног төхөөрөмжийн эд ангийг өөрсдөө үйлдвэрлэдгээрээ бахархдаг. Энэ шинэчлэлийн дараа бүтээмж улам нэмэгдэж, ажлын орчин сайжирч, олон эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэж байна. Энэ бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаадаа баяртай байна.

     Засвар механикийн заводын Цутгуурын цех 1980 оны 12-р сарын 31-нд анх ган хайлуулж, Эрдэнэт үйлдвэрийнхээ тоног төхөөрөмж, эд ангийг цутган үйлдвэрлэж эхэлсэн бол 40 жилийн ойн босгон дээр Үйлдвэрийн газраас том төсөл хэрэгжүүлж, тус цехийн тоног төхөөрөмж  шинэчлэгдэн, технологи өөрчлөгдсөнөөр дэлхийн дэвшилтэт үйлдвэртэй хөл нийлэхүйц болох нь ээ. Эрдэнэт үйлдвэрийн найдвартай ар тал болсон Засвар механикийн завод ийнхүү цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх цар хүрээгээ тэлж, олон жил өндөр бүтээмжтэй  ажиллах  хөрс сууриа зэхэж байна.

Я.Энхтуяа

Фото: Ш.Лхамсүрэн

 Эх сурвалж: “Erdenettoday.mn

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Их залуу багт байрлах 6/0.4кВ-ын АТП-528 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
I улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Их залуу баг үерийн суваг засварл
Рашаант баг АТП-248 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-245 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам нээлтээ хийлээ
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН