Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН

ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН

Энэ онд  аймаг, сумын хөрөнгө оруулалтаар 205 бүтээн  байгуулалтын ажил хийгдэж  байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ онд  аймаг, сумын хөрөнгө оруулалтаар 205 бүтээн  байгуулалтын ажил хийгдэж  байна. Үүнээс 146 ажил бүрэн дуусжээ. Эдгээр нь нийт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын 71,2 хувийг эзэлж байна. Аймгийн хөрөнгө оруулалтаар 122 ажил, Баян-Өндөр сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 60 ажил, Жаргалант сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 23 ажил хийгдэж байна. 

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаас 50 хувиас дээш хувийн  гүйцэтгэлтэй 41 ажил, 50 хүртэлх хувийн гүйцэтгэлтэй 12 ажил, үе шатны хуваариар ажил эхлээгүй байгаа дөрвөн ажил, гэрээ цуцлагдсан хоёр ажил байна. 

Тухайлбал, барилга засварын 26 ажлаас 24 нь дууссан, цахилгаан хангамж гэрэлтүүлгийн 76 ажлаас 56  нь дуусжээ.  Инженерийн шугам сүлжээний 32 ажил гүйцэтгэхээс бүрэн дууссан 12, 50-иас хувийн гүйцэтгэлтэй  гурав, үе шатны хувиараар хоёр ажил үргэлжилж буй. 
Мөн авто замын 39 ажил хийгдэж байгаагаас 29 байршилд  ажил  дуусаж, 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй
найм, 50 хүртэлх хувийн гүйцэтгэлтэй дөрөв, гэрээ цуцалсан  ажил байна. 
Энэ онд аймгийн хэмжээнд 30 байршилд амралт чөлөөт цагийн  талбай байгуулахаас 28 нь бүрэн дуусаж,
нэг ажил 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй, нэг ажил үе шатны хувиараар хийгдэж байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card