БААСАН
2024.04.27
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
МӨНГӨГҮЙ, ХЭМНЭЛТЭЭР АЖИЛЛАСАН ТӨР АРАВ ДАХИН ИХ САНХҮҮЖИЛТ ГАРГАНА ГЭСНИЙГ ГАЙХАЖ БАЙНА
МӨНГӨГҮЙ, ХЭМНЭЛТЭЭР АЖИЛЛАСАН ТӨР АРАВ ДАХИН ИХ САНХҮҮЖИЛТ ГАРГАНА ГЭСНИЙГ ГАЙХАЖ БАЙНА

Нийтийн тээврийг сайжруулах зорилгоор төр өөрийн мэдэлдээ авахаар иргэдийн дунд санал асуулга явуулж эхэлсэн. Үүнтэй холбоотой нийтийн тээврийн компанийн төлөөлөл болох Тод-Од Транс ХХК-ийн захирал Ж.Амараатай ярилцлаа.

-Нийтийн тээврийг Хот тохижуулах газрын дэргэд авахаар яригдаж эхэллээ. Танайх энэ өөрчлөлт дээр ямар байр суурьтай байна вэ?

-Аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал иргэдтэй хийх уулзалтын үеэрээ нийтийн тээврийг Хот тохижуулах газарт авна гэж ярьсан. Тэр талаар бидэнтэй уулзаж ярилцаагүй. Төр авч болно, гэхдээ миний эмзэглээд байгаа зүйл иргэдэд буруу ойлголт өгөөд байна. Хувийн хэвшлийн компаниуд нийтийн тээврээ явуулж чадахгүй, муу ажиллуулаад байгаа юм биш. Бидний аймгийн ЗДТГ-тай хийсэн гэрээнд Их залуу Шандын чиглэл, Их залуу Данистагийн чиглэлд  өглөө 07-09 цагийн хооронд гурван автобус, 16-19 цагийн хооронд гурван автобус, 09-16 цагийн  хооронд хоёр автобус явна. Харин 19-21 цагийн хооронд хоёр автобус явуулахаар гэрээ хийсэн. Иргэдэд ойлгуулахдаа 10 автобус явуулах ёстой. Тэгэхэд хүрэлцэхгүй байна гээд яриад байдаг. Гэтэл нэг чиглэлд 2-3 автобус явуулах гэрээ хийсэн. Манай компани 2016 оноос нийтийн тээврийн салбарт орсон.

-Төрөөс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүмүүстээ зориулан олгож байгаа нөхөн олговор жилд хэдэн компанид хэчнээн төгрөг олгож байгаа вэ?

-Анх хоёр чиглэлд 12 автобус явуулахаар санхүүжилт нь 800 сая төгрөгөөр батлагдсан. Энэ хоёр чиглэлд 12 автобусны 800 сая төгрөгийн санхүүжилт явсаар байгаад одоо долоон чиглэлд 23 автобус болж нэмэгдсэн. Төрөөс олгох нөхөн олговор нь зардал нэмэгдсэнтэй холбоотой 400 сая төгрөгийг бид хэл ам хийж байж одоогоос дөрвөн жилийн өмнө 1,2 тэрбум болгосон. Энэ санхүүжилтийг гурван компани хувааж авдаг. Үүнээс хойш нөхөн олговорыг нэмэгдүүлээгүй.

Нийтийн тээврийн хүртээмж муу байгаа нь үнэн. Аргагүй шүү дээ, 7-8 автобус явах чиглэлд хоёр, гуравхан автобус явж байгаа. Тэгэхээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын буруу байхгүй.  Бид гэрээний дагуу гарах ёстой автобусаа гаргаад л явуулах ёстой журмаараа явуулж байгаа. Төрөөс буруу бодлого барьсан. Санхүүжилтийн асуудлаа шийдээгүй байж иргэдийн хүсэлтээр шинэ маршрутаар явуулаад байсан. Бид сүүлийн жилүүдэд нөхөн олговороо нэмээч, бинзен тосны зардал, сэлбэг хэрэгсэлийн зардал өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Түлш 1800 төгрөг байхад батлагдаж байсан зардлаар одоо ажиллаж байна. Нийгмийн даатгалын зардал яаж нэмэгдэж байгаа билээ. Ингээд шаардлага тавихаар төрөөс хэмнэлтийн горимоор ажиллаж байгаа нэмэх боломжгүй гэдэг. Ковидын үеэр  муу хэлүүлээд байдаг хувийн ААН-үүд банк санхүү, татвар, нийгмийн даатгалын өр зээлэнд баригдаад “Бидний санхүүжилтийн асуудлыг шийдэхгүй бол цаашид ажиллах боломжгүй” гэсэн санал тавьсан. Тэгэхэд төрөөс санхүүжилтийг шийдэж өгнө, автобусаа явуулж байгаач гэсэн.  Өнгөрсөн жил 400 саяаар нэмж, 1,6 тэрбум болгоно. 2024 оноос эхлээд нэмэгдлээр олгоно гэж бидэнд хэлсэн. Гэтэл он гарсанаас хойш нэмэгдсэн санхүүжилтээ өгөөгүй. Яагаад өгөөгүй вэ гээд албан бичиг явуулахад, аймгийн Засаг даргын тамгын газраас албан бичиг ирсэн байна. Шинээр маршрут батлаад тендер зарлаад аж ахуй нэгж ороогүй. Биднийг шинэ маршрутанд яваач гэсэн санал тавьсан. Бид өмнөх маршрутаа яаж явуулах вэ гэж байхад дахиад шинэ шугаманд явах боломжгүй.

-Саяхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нийтийн тээврийн асуудлыг хэлэлцээд хойшлуулсан. Хувийн хэвшлийн ажиллуулж чадахгүй байгаа салбарыг төр аваад ашигтай ажиллуулна гээд байгааг та юу гэж үзэж байна вэ?

-Нийтийн тээврийг төр авах гэж байгааг би сонирхоод үзлээ. Гэтэл эд нар цалингийн зардалд 2,4 тэрбум төгрөг тавьсан. Бас  алдагдалтай ажиллана гээд 2 тэрбум төгрөг төсвөөс авна гээд тэр төсөл дээр нь байна. Энэ мэдээллийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр сонссон. Түүнээс бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй.

Тэгэхэд бид дээрх бүгдийг 1,2 тэрбум төгрөгөөр хийсээр ирсэн. Одоо төр авахаар тэдний хэлж байгаагаар 3,2 тэрбумаар автобусны гараж барина, 3,2 тэрбумаар автобус авна, ингээд бараг 12 орчим тэрбум төгрөгөөр энэ ажлыг хийхээр авах гэж байна гэж ойлгосон. Мөнгөгүй байсан, хэмнэлтээр ажиллаж байсан төр ямар их мөнгөтэй болчихдог юм бэ. Хувийн хэвшилдээ санхүүжилт нэмээч гэхээр хэмнэлтийн горим яриад байсан төр өөрсдөө авах болохоороо хувийн хэшлийн санхүүжилтээс 10 дахин их төсвөөр хийнэ гээд байгааг ойлгохгүй байна. Нөгөө талаараа Засгийн газрынхаа барьж байгаа бодлого чиглэлтэй таарч байгаа юм уу. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй,  ажлыг нь булааж авах ёсгүй биз дээ. Тэгээд үүнийхээ эсрэг юм яриад, бидэнтэй санал огт солилцоогүй. 

Гэтэл хувийн компаниуд алдагдалтай ажиллаад байна гэж хэлэхээр, та нар алдагдалтай ажиллахгүй байгаа гээд дөнгөж 1,2 тэрбум төгрөгөөр зүтгүүлсээр ирсэн. Одоо Улаанбаатарт манай компаниудын автобустай адил автобусны нэг мот цагийн зардал нь 42 мянга байгаа. Сая ИТХ-аар нь батлаад 59 мянга болгочихсон. Гэтэл бид нэг автобусаа бүтэн 12 цаг явуулахад 110 гаруй мянган төгрөг авч байна. Хуваагаад үзэхээр нэг цагийн зардал нь хэд болж байна, бодоод үз дээ. Ийм зардлаар санхүүжүүлээд, ингэж гэрээ хийчихээд, хамгийн муухай нь иргэдэд зөв ойлголт өгөх ёстой. Одоо иргэдээс санал авна гэж байна. Иргэд нийтийн тээврийг мэдээж сайн сайхан байна гэж яагаад ч хэлэхгүй. Бид өнөөдөр нэг цагийн 59 мянган төгрөгийн зардал авах ажлыг аравхан мянган төгрөгийн зардал гаргаж хувийн хэвшлийг хохироож байна.

 М.Түмэнжаргал дарга иргэдтэй уулзах үеэрээ “Нийтийн тээврийн шантаажны хоёр компани байна, тэдэнд санал хэлэхээр чадахгүй зогсъё гэдэг” гэж ярьсан. Манай компани 1,2 тэрбум төгрөг авч үзээгүй нийтийн тээврийн гурван компани хувааж авдаг. Энэ мөнгөнөөс авахын тулд бүтэн 12 цаг автобусаа тасралтгүй явуулж байж санхүүжилтээ бүтэн авдаг. Энийг л иргэдэд зөв ойлгуулмаар байна. Одоо жишээ нь Их залуу , Шандынхан бараг 10 автобус явна гэж ойлгодог. Гэтэл 07-09 цагийн хооронд гурван автобус явдаг.  Тэгээд таталт хийгээд өдрийнхөө дүнд хоёр автобус явах ёстой.

-Аймгаас гэрээгээ танилцуулж, та бүхэнтэй нөхцөл байдлаа ярьдаггүй юм уу?

-Тийм. Бид иргэдийн уулзалт дээр очоод санхүүжилтийн асуудлаа ярих гэхээр дуугүй бай гээд яриулдаггүй. Би Баянбулаг багийн иргэдийн уулзалт дээр очсон. Булаг багийн иргэдээс нийтийн тээвэр явахгүй байна гэсэн гомдол ирсэн.  Манай компани  Зээл, Тосгон, Баянцагааны чиглэлд явдаг. Тэгээд Булаг багаар тойруулаад явуулаач гэсэн иргэдийн хүсэлтээр явж байсан. Зам нь шаардлага хангадаггүй. Халтиргаа гулгаатай үед тэр замаар хүн тээвэр хийх ямар ч боломжгүй. Автобус эргэх боломжгүй нарийхан замтай. Мэргэжлийн хүмүүс нь яваад үзэхэд хүн тээвэр хийхэд эрсдэлтэй гэж үзсэн. Яв гэхээр нь яваагүй биш явсан бүтэн сар явсан. Аймгийг GPS системдээ оруулаад, маршрутыг нь батлаад өгөөч гээд бүтэн сар явахад энэ асуудлаа аймаг шийдээгүй. Дараа нь тэр замд автобус асуудал гаргахад замын цагдаагаас батлагдаагүй маршрутаар хүн тээвэр хийсэн гээд бид шууд буруудсан. Иргэдээс ирсэн гомдлын дийлэнхи нь Булаг багаар автобус явахгүй байна гэдэг. Өөрсдөө маршрутаа батлахгүй байж хувийн хэвшлийг буруу мэт иргэдэд ойлгуулдаг. Булаг багийн хувьд ийм байна. Шанд их Залуу Данистагийн хувьд хоёр шугам тусдаа байсныг нийлүүлээд нэг шугамаар явж байгаа. Иргэд мэдэж авах хэрэгтэй. Өглөө нийт зургаан автобус, өдрийн цагаар дөрвөн автобус явах ёстой гэж ойлгох хэрэгтэй. Гэрээний дагуу амралтын өдрөөр хүртэл автобусны тоо цагийн хуваарь нь хасагддаг. Ийм гэрээгээ иргэддээ ерөөсөө танилцуулдаггүй хэрнээ биднээс 10 автобусны дайтай үйлчилгээг нэхдэг. Иргэд уурлаж бухимдах нь аргагүй. Хэрвээ санхүүжилтийн асуудлаа шийдчихсэн бол ийм асуудал гарахгүй. Бид цалингийн зардал гээд бүх юмныхаа зардлыг оруулаад сард нийтийн тээврийн гурван компани 100 сая төгрөг хувааж авч байгаа. Манайх гэхэд сард нөхөн олговрын 40 сая төгрөг авдаг. Тэгэхээр энэ яриад байгаа жолооч нарын цалингийн зардалд тусгасан 2,4 тэрбум төгрөгөө ядаж санхүүжилтээр шийдээд өгчихөөч. Тэгвэл төрд энэ хувийн хэвшил чинь хамаагүй өөр болоод ажлаа хийнэ.

-Орон нутгийн төсвөөс компаниудад автобус өгсөн. Энэ бодитой дэмжлэг болж чадсан уу?

-Төрөөс автобус үнэгүй өгсөн гээд байгаа. Өмнө нь компаниуд цэвэр өөрсдийн хөрөнгөөр автобуснуудаа худалдаж аваад явуулж байсан. Өнгөрсөн онд төр 10 автобус оруулж ирээд манайх дөрвөн автобус авсан. Хүнд нөхцөлд ажиллаж байхад дөрвөн автобус тус нэмэр болсныг үгүйсгэхгүй. Шинэ автобус эвдрэл гэмтэл багатай сэлбэг хэрэгслийн зардал багатай үнэхээр биднийг тартагтаа тулж байх үед хэрэгт болсон. С.Батжаргал дарга Засаг дарга байхдаа бидэнтэй уулзаад парк шинэчлэлд чинь анхааръя, нөхөн олговрыг нэмэгдүүлье гээд хоёр, гурван удаагийн уулзалтын үр дүнд шийдсэн.

Санхүүжилтээ сардаа багтаж өгдөггүй байсан. Ядаж сардаа санхүүжилтээ шийдээд өгчихдөг болооч гээд М.Түмэнжаргал даргатай би хоёр удаа уулзаж байсан. Энэ асуудлыг шийдээгүй. Харин С.Батжаргал даргыг Засаг дарга байхад уулзаад санхүүжилтээ сар сард нь оруулдаг болгосон.

-Автобусны үйлчилгээнд цахим картын систем нэвтрүүлэх ажил танай компани дээр ямаршуу явагдсан бэ?

-Энэ асуудал дээр гомдолтой байна. Нийтийн тээврийн үйлчилгээг цахим болгоно гээд “СИМ” компанитай аймгийн захиргаа гэрээ хийсэн. Нөгөө компани нь ирээд 2023 онд бүтэн жил хувийн компанийн ажлыг самарсан. Хэвийн ажиллаж байсан автобуснуудыг мэргэжлийн бус хүмүүс авчраад нөгөө цахим болгоно гээд бүх юмыг нь задалж, суурилуулсан. Сүүлдээ болохгүй байна гээд бүх автобусыг маань цахилгааны масстай болгосон. Бид хөрөнгөөрөө хохирсон. Карт уншигчтай болгож байгаа гээд өдөржин хүмүүсээс карт уншуулаад явуулчихсан. Зорчигчдын дансан дахь хагас орлого нь бүр байхгүй. Картанд орсон мөнгө нь хаачсан, бүү мэд. Сүүлдээ бид мэргэжлийн хүнээр хийлгээч гэж байж болиулсан. Энэ ажлаас нь болоод манай автобуснууд цахилгааны масстай болсон. Тэр цахилгааны масснаас нь аккумлятор шатаад элбэг запасны зардал гарсан.

-Одоо та бүхэн төртэй ширээний ард суугаад ярилцах орон зай үлдээгүй бололтой. Төр нийтийн тээврийг авахаар төсөл төлөвлөгөө гаргачихсан байна. Та бүхэн олон жил гэр хороолын иргэдэд үйлчилсэн. Өнөөдөр иргэдэд хандаж юу хэлэх вэ?

-Хамгийн гомдолтой байгаа нь иргэдэд худал мэдээлэл ямар их өгдөг юм бэ. Хүнд хэцүү үедээ хамгийн хүнд ачаагаа хувийн хэвшлээр үүрүүлчихээд биднийг өр зээлд оруулж тартагт нь тулгачихаад ийм шийдвэр гаргаж болохгүй биз дээ.

М.Түмэнжаргал дарга Булаг багийн иргэдийн уулзалт дээр намайг Авлигатай тэмцэх газар дээр шалгуулж байгаа гэж ярьсан. Би үнэхээр гайхсан хаанаас ч намайг юу ч шалгаагүй ор үндэслэлгүй худлаа ярьсан. Үнэхээр шалгахад хамаа алга. Орж байгаа мөнгө нь тодорхой, гарч байгаа зардал нь тодорхой. Тэгэхээр иргэдэд ойгуулахдаа мөнгө идээд болохоо байчихсан хоёр хүн гэж ярьсан. Бүхэл бүтэн аймгийг удирдаж, Засаг даргын үүрэг гүйцэтгэж байгаа хүн ийм хариуцлагагүй худлаа ярьж болохгүй байх. Сая аймгийн ИТХ-аар ороод зарим төлөөгчдийн зүгээс санхүүжилт төсөв мөнгө нь батлагдаагүй байхад оруулж ирсэн гээд буцсан.

Хүний бизнессийн нэр төр гэж байна. Ажиллах хүчин, жолооч нарын хувьд санхүүжилт, цалин мөнгөний асуудлаас болоод хүндрэлтэй байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээний ажил хүнд хөдөлмөр. Жолооч өглөөний 06 цагаан оройны 24 цаг хүртэл ажилладаг. Тэгээд жолооч нартаа цалин өгдөггүй гэж ярьсан байсан. Цалин авахгүй бол хүн ажиллахгүй. Манайх компани жолооч нартаа цалинг нь цаг тухайд нь өгөөд явдаг. Гарсан өдрөөр нь тооцоод нэг өдрийн 50 мянган төгрөгөөр дээрээс нь хоол унааны мөнгө 25 мянган төгрөг нэмэхээр өдрийн 75 мянган төгрөгөөр тооцож цалин өгдөг. Үүнээс өөрөөр өгөх боломж, чадал байхгүй. Нийтийн тээвэр ашигтай ажиллаж байгаа юм биш, бид ашигтай ажиллах ямар ч боломжгүй. Хаана ч нийтийн тээвэр ашигтай ажилладаггүй төрөөс алдагдлаа нөхөөд явдаг. Алдагдалгүй ажиллаж байвал нийтийн тээвэр болдог юм.

0
0
0
0
0
1
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
4-р сар. 19, 2024, 10:21 a.m.
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах / асфальт зүсэгч, цагаан зураас будагч, трамбок/
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ГХБХБГ-т Гудамж, талбайн нэр, эд хөрөнгийн хаягжуулалтын зургийг боловсруулж, хаягийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлжүүлэх
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тоног төхөөрөмж
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Найрамдал багт шинээр камержуулалт хийх
Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн паркийн тоног төхөөрөмж /Орхон, Баян-Өндөр сум/
ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
Малчин баг. Худаг барих /Цохионы өвөрт/
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ЯДАЖ ЖОРЛОНГОО МАНАЧИХААЧ
Н.НОМТОЙБАЯР: НЭГ УЛСТӨРЧИД 1000 МЭРГЭЖИЛТЭН НОГДОЖ БАЙВАЛ УЛС ХӨГЖИНӨ
Баян-Овоот баг, Овоот, Хөтөлийн хэсэгт багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Булаг багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ