БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Багийн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхээр боллоо
Багийн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхээр боллоо
Төрийн байгууллагын анхан шатны нэгж бол баг юм. Өнөөдрийн Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр, Жаргалант сумын хөгжлийн эхлэл багаас эхтэй гэдэгт бид санал нийлдэг. Тэгвэл Баян-Өндөр, Жаргалант сумын 24 багийг хөгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг манай аймаг анх удаа бусад орон нутгаас түрүүлж санаачлан эхний ажил хийгдэж эхлэв. Аймгийн ЗДТГ-аас “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг илүү үр дүнтэй, бүтээлч, амьдралд хүртээмжтэй болгон өргөжүүлэхийн тулд Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтран ажиллах гэрээнд нэгэн тусгай заалт болгон оруулж ажил хэрэг болгох  алхам хийлээ. Аймгийн ЗДТГ-ын Нутгийн удирдлагын ордны хурлын их танхимд “Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын багууд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн цех, нэгжүүдтэй шефийн холбоо тогтоох, хамтран ажиллах батламж гардуулах ёслолын ажиллагаа” боллоо. Ийнхүү манай аймгийн 24 багийн хөгжлийн төлөө Эрдэнэтийн уурхайчид хамтран зүтгэхээр болов. Өнөөдөр дээрх 24 багийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд “Эрдэнэт үйлдвэр” компанийн томоохон цех, нэгжүүд хамтдаа гар, сэтгэл нийлэн ажиллах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. “Батламж гардуулах ёслолын ажиллагааны нээлтэд аймгийн Засаг дарга Д.Батлут хэлэхдээ “Эрдэнэт үйлдвэр ХХК нь Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжлийн төлөө иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө олон ажлыг зохион байгуулж ирсэн. Цаашид ч бид хамтран бодитой ажлуудыг та бүхнийхээ дэмжлэгтэй хэрэгжүүлэхээр төлөвлөгөөндөө тусгаад байгаа. Өнөөдрөөс төрийн анхан шатны нэгж багуудаа Эрдэнэт үйлдвэрийн цех, хэсгүүдтэй шефийн холбоотой болгож байна. Сум, багийн Засаг дарга нар холбоо тогтоосон цех, нэгжүүдтэй хамтран иргэд, олон нийтийн эрх ашигт нийцсэн ажлуудыг зохион байгуулах болно. Та бидний хамтын ажиллагаа үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. [sgmb id="1"][sgmb id="1"]
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ