БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэт үйлдвэр онцгой байдлын ажилтнуудад тусламж хүргүүллээ
Эрдэнэт үйлдвэр онцгой байдлын ажилтнуудад тусламж хүргүүллээ
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа Онцгой байдлын ажилтнуудад хүргэх тусламжийн цуваа 2017 оны 07 сарын 16-ны өдөр Орхон аймгаас хөдөлсөн байна. Уг  тусламжийн эд зүйлсийг аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, Эрдэнэт үйлдвэр ХХК, хувь хүмүүсийн дэмжлэг, хандиваар бүрдүүлсэн юм. Ерөө суманд гарсан гал түймрийг унтраах ажилд манай аймгийн Онцгой байдлын 30 гаруй ажилтнууд дайчлагдан ажиллаж байгаа аж. Өнөөдөр өглөө аймгийн Засаг дарга Д.Батлут аймгийн Онцгой байдлын комиссыг шуурхай хуралдуулж, гал түймэр унтраах ажилд шаардлагатай эд материал бусад зүйлсийг цаг алдалгүй хүргэхээр шийдвэрлэсэн юм. Шуурхай хуралдааны үеэр аймгийн Онцгой комиссын дэд дарга Д.Золжаргал мэдээлэл хийж, түймэрт ажиллаж буй албан хаагчдын хүнс дууссан. Мөн ажлын гутал, бээлий, амны хаалт, даавуун хувцас зэрэг эд зүйлс нэн түрүүн шаардлагатай байгааг хэлэв.      Иймд эдгээр зүйлсийг яаралтай хүргэх үүднээс Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон ачаа хүргэх машин шатахуунаас гадна 2000 ширхэг агаар шүүгчтэй маск, ажлын гутал 200 ш, хуучин угаасан ажлын хувцас 200 ширхэг, 25 литрийн усны сав 30 ш, галын зориулалтын хувцас 20 ширхэг, шинэ гутал 15, мөн 400 ш цэвэр ус хандивлалаа. Эдгээр тусламжийн зүйлсийг Ерөө суманд хүргэж өгсөн бөгөөд цаашид түймэр бүрэн унрааж дуустал тусламжийн аян үргэлжилнэ гэдгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ийн дарга Д.Цагаан-Эрдэнэ ярилаа. [sgmb id="1"]
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ