БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Баян-Өндөр Эко хороолол”-ын бүтээн байгуулалтыг АТГ шалгаж байна
Баян-Өндөр Эко хороолол”-ын бүтээн байгуулалтыг АТГ шалгаж байна
                 Орхон аймаг, Эрдэнэт хотын өнгө төрхийг гутааж, гадна дотны өмнө бүтээн байгуулалт хийгдэж буй гэхээсээ илүүтэй гамшиг нүүрлэсэн мэт дүр зурагтай “Баян-Өндөр эко хороолол” босдог ч үгүй бахь байдгаараа таван жил болж байна. Эрдэнэт хотдоо ганцхан бусад өөр газарт хаана ч байхгүй жишиг болох зорилготой “Эко хороолол” төслийг хэрэгжүүлэгч нь “Монгол Дайван” ХХК юм. Энэ компанийнхан 2013-2014 онд Орхон, Сүхбаатар зэрэг аймагт тус бүр нь таван тэрбум төгрөгийн өртөг бүхий таван төсөл хэрэгжүүлсэн. Түүний нэг нь дээрх “Баян-Өндөр Эко хороолол” төсөл. Авлигатай тэмцэх газраас Барилга, хот байгуулалтын яам болон харьяа агентлагт хяналт шалгалт хийсэн дүнгээ танилцуулах үеэр “Монгол Дайван” ХХК-ийн 25 тэрбум төгрөгийн өртөг бүхий таван төсөл анхаарлыг нь татжээ. АТГ-ын шалгалтаар “Монгол Дайван” ХХК-ийн хэрэгжүүлж буй таван төсөл “Барилгын ажлын зураг төслөөс зөрүүтэй хийгдсэн, барилгын ажил чанарын шаардлага хангаагүй” байжээ. Иймээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Монгол Дайван”-ы хэрэгжүүлж байгаа дээрх төслүүдэд шалгалт хийж эхэлсэн байна. Аймаг, орон нутгийн төсвөөс бараг таван тэрбум төгрөгийн зардлаар инженерийн шугам сүлжээ, зам, дэд бүтцийг нь шийдэж өгсөн Эко хороолол өнөөдөр зарим тохиолдолд гэр хорооллын оршин суугчдаас ч дор нөхцөлд байгааг тэнд амьдардаг иргэд нь хэлдэг. Гэрэл, цахилгаан байнга тасардаг, халаалтын доголдолтой, дуртай цагтаа халуун усанд орж чаддаггүй, хүйтэн, хаалгандаа хөнжил унжуулж өвөлждөг, орчин нөхцлийн хувьд жишиг хороолол гэж байгаа ч жигшмээр, жийрхмээр энэ газрын талаар анхаардаг, арга хэмжээ авдаг газар манай аймагт тэр бүр байдаггүй. Тэнд амьдардаг оршин суугчдын хохь болж “Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу”-гийн үлгэрээр дэмий л сайн цагийг хүлээсэн хэсэг хүмүүсийг төр засаг өнөөдөр ч гэсэн таг мартаад байгаа. Тэгвэл оршин суугчдын хувьд хонгилын үзүүрт гэрэл харагдах цучилыг Авлигатай тэмцэх газар гаргаад байгаа нь энэ аж.  
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ