БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
О.Санжмятав: Тэр хүний ээлжийн амралттай эсэхийг би мэдэхгүй
О.Санжмятав: Тэр хүний ээлжийн амралттай эсэхийг би мэдэхгүй
[sgmb id="1"] Аймгийн Засаг даргын энэ долоо хоногийн даваа гарагийн шуурхайг шалтгаангүйгээр тасалсан байгууллагын дарга нарт цалингийн арга хэмжээ авахыг Засаг дарга үүрэг болгосон. Энэ удаагийн шуурхайг шалтгаагүй тасалсан гэгдээд байгаа “Мэдээлэл харилцаа холбооны сүлжээ” төрийн өмчит компанийн захирал Г.Эрдэнэбат “Би албан ёсны ээлжийн амралттай байгаа” хэмээх тайлбарыг бидэнд хүргүүлээд байгаа. Бид энэ талаар аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, шуурхайн цаг бүртгэгч О.Санжмятаваас тодруулсан юм. -Г.Эрдэнэбат даргын хувьд албан ёсоор ээлжийн амралттай байгаа. Намайг оролж байгаа хүн шуурхайд суух ёстой. Би шуурхай хуралдааныг шалтгаангүйгээр таслаагүй гэж байна. Та бүхэнд энэ талаар ямар мэдээлэл байна вэ? -Г.Эрдэнэбат даргын ээлжийн амралттай байгаа эсэхийг би мэдэхгүй. Бидэнд тийм мэдээлэл өгөөгүй. -Хаанаас, хэн өгөх ёстой юм бэ, байгууллагын дарга нар өөрсдөө өгөх ёстой юм уу? -Аймгийн Засаг даргын туслах бидэнд хэлэх ёстой. Гэхдээ энэ удаад Г.Эрдэнэбат даргын хувьд ээлжийн амралттай байгаа гэдэг тухай бидэнд ямар ч мэдээлэл байхгүй байна. Харин сургалтанд сууж байгаа юм билээ. -Ямар сургалтанд? -Улаанбаатарт сургалтанд сууж байгаа, Эрдэнэтэд ирж очоод л яваа юм билээ. Энэ тухай бид мэдсэн. -Г.Эрдэнэбат дарга энэ долоо хоногийн шуурхай тасалсан гэж та өөрөө мэдээлсэн. Энэ хүнд тэгэхлээр ямар хариуцлага тооцох вэ? -Сургалтанд сууж байгааг нь мэдсэн. Аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу бид байгууллагад нь албан бичиг явуулсан. Дарга нь сургалтанд сууж байгаа бол орных нь хүн шуурхайд ирэх ёстой. Ирээгүй байгаа хүнд хариуцлага тооцож хариу ирүүл гэдэг үүрэг өгсөн.
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ