БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Пүрэвдорж: Д.Дамба-Очирыг огцруулна
Б.Пүрэвдорж: Д.Дамба-Очирыг огцруулна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.12.27/ хуралдаанаар Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат завсарлага авах болсон үндэслэлээ ажлын хэсэг хуулийн төсөл дээр дахин ажиллах шаардлагатай. Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд хуулийг яаралтай батлах ёстой гэж цаг хугацаагаар шахах ёсгүй. Сайн хууль гаргавал үр дүнг нь монголчууд хүртэнэ. Муу хууль баталбал зовлонг нь монголчууд үүрнэ. Энэ хууль дээр гишүүдийн байр суурь өөр, өөр байгаа. Мөн төв банкны бодлогын зорилго нь үнийн тогтвортой байдлыг хадгалах болж хувирсан. Төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах зорилт бүдгэрсэн. Дээр нь Төв банкны тухай хуулийг дагаж өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд төсөл санаачлагчид буцаах санал гаргасан. УИХ-аас дагалдах хуулийг нь буцаасан шалдан хууль баталсан нөхцөлд хэрэгжих бололцоогүй. Энэ бүхнээ тодорхой нэг талд нь гаргахгүй бол зарчмын хувьд авцалдахгүй болж хувирч байна гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хариуцлагагүй ажиллаж байгаа тул огцруулах асуудлыг он дуусахаас өмнө тавих болно гэдгээ мэдэгдлээ. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан дээрх хуульд дэмжих бололцоогүй хэд, хэдэн тусгай заалт орж ирснийг зарчимгүй зүйл гэж шүүмжлэв. Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар гэмт хэрэг үйлдэж байгаад нотлох баримтттайгаар баригдаагүй бол эрүүгийн хариуцлагад татахгүй гэсэн нь Н.Золжаргалын алдааг өөр дээрээ давтахгүй байх гэсэн л үйлдэл. Өмнөх төв банкны ерөнхийлөгч нь эрх үүргээ хэтрүүлж, улсад 3 их наяд төгрөгөөр хэмжигдэх хохирол учруулсан байхад энэ алдааг дахин гаргахгүй байхын төлөө ажиллах ёстой атал хуулийн хариуцлага хүлээдэггүй байхаар зүйчилсэн нь буруу. Мөн ерөнхийлөгч нар нь ажлаас чөлөөлөгдсөн бол хоёр жилийн хугацааных нь амьдралын баталгааг хангах гэж зааж өгсөн нь зарчимгүй зүйл гэж байлаа. Төв банкны тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн тайлбарласнаар бол ажлын хэсэг дээрх заалтуудыг хассан байна. Г.ХОРОЛ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ