БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Хөх Монгол цогцолбор” 120 жилийн дараа зардлаа нөхнө
“Хөх Монгол цогцолбор” 120 жилийн дараа зардлаа нөхнө
Аймгийн ИТХ-ын даргаар 2012-2016 онд ажилласан Б.Мягмарсүрэнгийн санаачлагаар баригдсан “Хөх Монгол цогцолбор” өнөөдөр ч гэсэн хөлөө олохгүй татвар төлөгчдийн халааснаас мөнгө саасан хэвээрээ байна. Бортгон малгай хэлбэртэй, эргэн тойрондоо 21 аймгийн түүхэн газрыг төлөөлүүлэн босгосон гэх энэ цогцолборт 2015-2016 онд нэлээн хэдэн тэрбум төгрөг зарцуулсан. Зөвхөн барьсан хашаа, хашаан дээрх зурганд нь 300 гаруй сая төгрөг зарцуулсан тухай дуулддаг. Монголын байтугай дэлхийн өөр хаана ч байхгүй хамгийн том тэнзэн ташуур өлгөөд ч баригдсан цагаасаа хойш олигтойхон орлого олохгүй байгаа энэ цогцолборын өр ширийг “Эрдэнэт” сан өмнөөс нь төлж барагдуулдаг ажилтай болжээ. “Хөх Монгол цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 2017 оны жилийн эцсээр нийтдээ 21 сая 587 мянга 165 төгрөгийн өглөгтэй гарсан байна. Үүнд: -Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 4 сая 564 мянга 597 төгрөг -Татварын өр 3 сая 29 мянга 153 төгрөг - Дохиолол хамгаалал суурилуулалтын хөлс 9 сая 130 мянга -Дрхиолол хамгааллын үйлчилгээний хөлс 600 мянган төгрөг -Дулааны зардал 675 мянга 993 төгрөг -Цахилгааны зардал 120 мянган төгрөг -Цэвэр, бохир ус 66 мянга 938 төгрөг -Интернэт 27 мянга 500 төгрөг -Утасны төлбөр 30 мянган төгрөг -Цалин 3 сая 337 мянга 556 төгрөг [sgmb id="1"] Дээрх төлбөрийг “Эрдэнэт” сангаас барагдуулах шийдвэрийг зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн аж. Жил бүр 21 сая төгрөгийн өртэй гараад байвал “Хөх Монгол цогцолбор” 120 жилийн дараагаас Эрдэнэтийн татвар төлөгчдийн халааснаас гарсан зардлаа дөнгөн данган нөхөх юм байна. Төр хамгийн муу менежер гэж хэн хүнгүй хэлдэг. Ямар ч бодлогогүй, тооцоогүй, эдийн засаг мэдэхгүй эрхмүүд сэтгэлийн хөөрлөөр байшин барихыг илүүд үзэхээс биш гарах үр дүн, эсрдэлийг юман чинээ тоодоггүй. Жилдээ нэг удаа болдог “Эрдэнэт хотын өдөр”-өөр сургуулийн сурагчид гэлтгүй эрдэнэтчүүд “Хөх Монгол цогцолбор”-ыг үнэгүй үзчихнэ. Тэгвэл цаанаа нь мөнгөө төлөөд үзэх хүн хэд байх бол. Улаанбаатараас Хөвсгөл тийш аялж яваа жуулчин энэ хотын төвд байдаг бортгон малгайг тэр бүр үзээд байхгүй. Гурав орчим тэрбум төгрөгөөр бортгон малгай биш нэг ангид 48-50 хүртлээ чихэлдээд байгаа нэгдүгээр ангийн анги дүүргэлтийг бууруулахын тулд ганц ч гэсэн сургууль барьсан бол үр өгөөж нь илүү байлаа. Аймгийн ИТХ-ын хуралдаан дээр нэг төлөөлөгч “Өнгөрсөн дөрвөн жил өмнөх нөхдүүд зөвхөн “Сэхүүн чоно” гэдэг компанийг ажилтай байлгахын тулд ажилласан юм биш үү” хэмээн уулга алдсан удаатай. “Сэхүүн чоно” компанийн энэ зууны “Манлай бүтээн байгуулалт” болох “Хөх Монгол цогцолбор” тийш зорих эрдэнэтчүүдийн зам балрахгүй байг ээ.
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ