ДАВАА
2025.09.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт”-ийн хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ
“Эрдэнэт”-ийн хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ
Засгийн газрын хуралдаанаас гаргасан дээрх шийдвэртэй холбогдуулж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осороос дараах тодруулгыг хийлээ. -“Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаанаас тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ нь ямар ач холбогдолтой вэ? -Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ордоос 10 хувийг Монгол улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэсэн заалт байдаг. Дээрх заалтыг үндэслэн “Эрдэнэт” үйлдвэрээс ард иргэдэд хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргалаа. Хувьцааг ард иргэдэд үнэ төлбөргүй олгоно. Олон улсын аудитын байгууллагаар “Эрдэнэт” үйлдвэрт үнэлгээг хийлгэсний дараа хэдий хэмжээний хувьцаа эзэмших вэ гэдэг илүү тодорхой болно. Ашигтай ажилладаг компанийн хувьцаанаас ард иргэдэд олгохоор хувьцааны үнэ цэнийг илүү мэдэрдэг болно. Хөрөнгийн бирж ч мөн хөгжинө. Нөгөө талдаа компанийн засаглал илүү сайжирна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрт олон нийт хяналт тавьдаг болсноор бараа, материал өндөр үнэтэй шахах, улстөрчид хүнээ шахдаг зэрэг үзэгдэл байхгүй болно гэсэн үг. -Цаашид төр стратегийн том ордууддаа ийм арга замаар иргэдийнхээ хяналтыг тогтоох нь гэж ойлгож болох уу? -Тийм ээ, үйл ажиллагаа нь жигдэрсэн төрийн өмчит компаниудынхаа хувьцааг ард иргэдэд эзэмшүүлэх суурийг “Эрдэнэт”-ээр эхлүүлж байна. -“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь маргаантай байгаа. Энэ тохиолдолд ард иргэдэд хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргахаар асуудал үүсэхгүй юу? -“Эрдэнэт” үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувь дээр маргаан байхгүй учраас асуудал үүсэхгүй. [sgmb id="1"]
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА