ЛХАГВА
2025.05.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Тэргүүлэгчид бонго, портеруудыг 60 мянгаар торгуулах “ял”-аас аварлаа
Тэргүүлэгчид бонго, портеруудыг 60 мянгаар торгуулах “ял”-аас аварлаа
            Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хоёрдугаар хуралдаан болов. Энэ удаагийн хуралд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс “Хотын доторх замын хөдөлгөөнд ачааны авто машиныг цагийн хязгаартай оролцуулах Түр зөвшөөрөл олгох журам батлах” тогтоолын төслийг оруулж ирсэн юм. Саналыг энэ удаад хэлтсийн дарга Д.Баяржаргал танилцуулсан. “Аймгийн хэмжээнд авто замын нөхөөсөнд 2016 онд 45 сая, 2017 онд 79 сая төгрөг зарцуулсан. Хотын төвийн зарим гудамж, чиглэлд ачааны авто машиныг цагийн хязгаартай оролцуулахгүй бол замын эвдрэл гэмтэл их гарч байгаа. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтэнд ч чухал ач холбогдолтой. Тэр дундаа өглөө, оройн ачаалын үед ачааны автоамашиныг Энхтайваны буюу төв гудамжинд цагийн хязгаарлалтай зорчуулахгүй бол түгжрэлд тодорхой нөлөө үзүүлж байна. Иймд 1-д Автомашины жин 3500-гаас бага буюу В бол өдрийн 3000 төгрөг 2-д Автомашины жин 3500-гаас дээш буюу С бол өдрийн 5000 төгрөг 3-д Чиргүүлтэй автомашин буюу СЕ бол өдрийн 20 мянган төгрөгийн хураамж авах санал гаргаж байна. Түр зөвшөөрлийн хураамж болох жилдээ 40 гаруй сая төгрөг  Автозамын санд орно ” гэв. Ингээд түүний дараа ИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж хариулт авсан юм.[sgmb id="1"] -П.Пүрэвлхагва: Бонго, портер зөвшөөрөл авах уу? -Д.Баяржаргал: Авна. -Д.Дэлгэрбаяр: Ачааны машинаас болоод зам эвдэрдэг гэж ойлголоо, зөв үү. Бонго, портер явахад эвдэрдэг зам гэж байна уу? -Д.Баяржаргал: Замын эвдрэлд нөлөөлдөг. Тэр байтугай  замын хөдөлгөөнд ч нөлөө үзүүлдэг. В ангиллын машин 08.00-22.00 цагийн хооронд Төв зам болон Сүхбаатарын өргөн чөлөөгөөр, Орхон-1 гудамжаар, Ханддоржийн гудамжаар явахыг хориглоно.  Цагийн хязгаарлалт хийгдэнэ. Түүнийг түр зөвшөөрлөөр зохицуулна. -П.Пүрэвлхагва: Замын даац, эвдрэлд бонго, портер яагаад нөлөө үзүүлдэг юм бэ. Ингэж иргэдийг битгий дарамтал. Уртцагааны урдуур явах бонго машинтай хүн 60 мянган төгрөгний зөвшөөрлийг сардаа авах юм байна л даа. -И.Баасанжав: Түр журман дээр хүлээх хариуцлага, давтагдвал хүлээх шийтгэл зэрэг нь их сонирхолтой, анхаарал татаж байна. Хууль зүйд нийцэх үү? -Л.Эрхбаатар: Түгжрэлийг бууруулах талаас нь харвал зөв байх. Гэхдээ түр журам гээд хугацааг нь тавиагүй байна. Үүнийг ойлгохгүй байна. Уулзвараар гарч байгаа машиныг тэгээд пүүгээр пүүлэх юм уу. Пүүлсэнийх нь дараа явуулах уу. Хэр хэрэгжих вэ? - Т.Ариунболд: /ХОХБТХ-ийн мэргэжилтэн/ Түр зөвшөөрөл олгох журам гэдэг нэртэй. Тодорхой хугацаанд л түүгээр зөрчих бол төлбөр төлнө. Пүүний хувьд гэвэл манай Орхон АЗЗА-д явуулын пүү бий. Гурван зам дээр пүү байрлуулна. Мөн аймгийн хэмжээнд ачаа тээврийн үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж пүүтэй байх ёстой гэсэн дүрэм, заалт бий. Мөн замын хуудас, ачааны дагалдах бичгээр нь хянах боломжтой. -Д.Мөнхбат: Хово, бетон зуурмагийн гээд том оврын машин алинд нь орох вэ. Хүргэлтийн машины хэд нь бонго, портер байдаг вэ. Судалгаа бий юү? -Т.Ариунболд: Албан ёсны судалгаа бий. Манайд ачаа зөөдөг 4756 тээврийн хэрэгсэл байна. Тэдний 85 хувь нь аж ахуйн нэгж, хувь иргэнийх. -Д.Дэлгэрбаяр: Энэ журам зайлшгүй шаардлагатай байгаа юм уу? -Я.Ганболд: /ЗЦГ-ын ахлах байцаагч/ ЗЦГ-аас зөвшөөрөл олгодоггүй. Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулна. 2.4 тэмдэг тавьсан замаар хязгаарлалт хийдэг. -Д.Дэлгэрбаяр: Түүгээрээ зохицуулаад байж болохгүй гэж үү? -Т.Ариунболд: Түр зөвшөөрөл олгох газар нь манай аймагт байдаггүй. Нийслэл хот замын түгжрэлийг түр зөвшөөрлөөр зохицуулж байгаа. Ингээд асуулт хариулт дууссаны дараа Тэргүүлэгчид саналаа гаргалаа. -П.Пүрэвлхагва: Би Тэргүүлэгчийнхээ хувьд саналаа гаргаж байна. Ер нь бол Түр зөвшөөрөл олгох журам байх нь зөв. Түр зөвшөөрлөөр олсон мөнгө Эрдэнэт сан руу орно. Авто замын сан руу орохгүй. Хуулиар тогтоосон хураамж автозамын санд төвлөрдөг.Түүнээс биш аймгийн ИТХ-ын байгууллагаас гаргасан хураамжийн төлбөр Эрдэнэт сан руу орно. Бонго, портерийг хас. Наад түр журмаасаа В гэдгээ хас. Юм журамлах гэж байна гээд иргэдээ чирэгдүүлж болохгүй. -Д.Дэлгэрбаяр: Би хувьдаа замын түгжрэлийг Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулагдаад явж байна гэж ойлгодог. Түүнээс биш бонго, портер даахгүй зам тавиал байгаа нөхөлтэй хариуцлага тооц. Бонго, портер даахгүй зам гэж хаана байна. Тэгж яривал том жийпнүүд чинь бонго, портероос илүү хүнд жинтэй шүү дээ. Тэднээс төлбөр авах уу. Тэд энэ их амархан эвдэрдэг замаар явах  чинь явж болох юм уу. Бонго, портероос сарын 60 мянган төгрөгийн хураамж авах гэнэ. Ингэж нугалаа гаргаж болох уу. Наадах чинь ёстой жинхэнэ нугалаа, завхрал юм шүү. -И.Баасанжав: Түр журмыг дэмжиж байна. Журмын 5.2-т байгаа үүрэг, хариуцлаг зэрэг давхардсан санааг анхаарах хэрэгтэй. Ингээд Тэргүүлэгчдийн олонхийн саналаар “Хотын доторх замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам”-ыг баталлаа. Ингэхдээ хэлэгдээд байсан бонго, портер буюу В зөвшөөрөлтэй автомашинаас сарын 60 мянган төгрөгийн хураамж авах гэсэн саналыг унагааж Тэргүүлэгчид иргэдийн талд гар өргөлөө.
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн сургалт боллоо
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Эрдэнэ багт шинээр баригдах 10 кВ-ын РП-3 хуваарилах байгууламжаас 35/10 кВ-ын ЦРП-8 дэд станц хүртэлх 10 кВ-ын 1.980 км трасстай хос кабель шугам барих ажил
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА