БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Дэлгэрбаяр, Д.Өсөхбаяр гээд орлогч захирлуудын нэр дуулдаж эхэллээ
Д.Дэлгэрбаяр, Д.Өсөхбаяр гээд орлогч захирлуудын нэр дуулдаж эхэллээ
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргаад удаагүй байгаа. Саяхан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас тус үйлдвэрийн ТУЗ-ийг шинэчлэн байгуулсан. Өмнө нь 51, 49-ийн талаас 4:3 буюу нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй байсан бол энэ удаад ТУЗ-ийг таван гишүүнтэйгээр байгуулжээ. Шинэ ТУЗ-ийн анхны хуралдаан энэ сарын 22-нд буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн нээлтийн үеэр Эрдэнэт хотноо хуралдсан. Хуралдаанаар ТУЗ-ийнхөн олон асуудал шийдээгүй ч 2018 оны үйлдвэрийн төлөвлөгөөг баталсан сурагтай. Засгийн газар Эрдэнэтийг 100 хувь мэдэлдээ авсанаар үйлдвэрийн орлогч захирлуудын сураг ажиг дуулдаж эхэллээ. Ямар ч байсан өнөө маргаашгүй Ц.Ням-Осор даргатай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн бүтцийг баталж байгаа аж. Бүтцээс харвал өмнөх сонгодог хувилбар болох Ерөнхий захирал нэмэх нь  таван орлогч гэсэн байдлаар ажиллах гэнэ. Энэхүү ажиг сурагтай зэрэгцэн дараагийн орлогч захирлуудын нэр цохогдож, зарим нэг нь өөрийн нэрийг ч хавчуулж байх шиг. Ямар ч байсан баталгаатай гэж болох мэдээллээр бол аймгийн МоАХ-ны дарга, “Эрдэнэт Чандмань” ХХК-ийн захирал Г.Мишигийн хүргэн Д.Өсөхбаяр тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогчоор томилогдох гэнэ. Тэрбээр энэ суудалд Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгээр сууж байгаа бололтой. Тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Санхүү эрхэлсэн орлогч захирлаар Д.Дэлгэрбаяр томилогдоно гэж ярьж байна. Тэрбээр одоо тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байгаа. Мэргэжил, мэдлэгийнхээ хувьд энэ суудалд тохирох хүн гэж нөхөд нь “жиргэж” эхэллээ. Үйлдвэрийн гадаад худалдаа эрхэлсэн орлогч захирлаар Ц.Батсайхан ирэх тухай дуулдана. Түүнийг МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн төрсөн ах гэдгийг иргэд анддаггүй. Х.Бадамсүрэн захирлын баруун гар болох Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал бөгөөд Ерөнхий инженерээр Баяжуулах фабрикийн дарга асан н.Батмөнх болох тухай таамаг ид өрнөж байна. Магадлал ч тийм муугүй дуулдана. Хамгийн сүүлд Ерөнхий захирлын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч захирлын суудалд Төрийн банкны захирал асан, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн дүү хэмээгддэг Д.Баярсайханы нэр гарч байна. Энэ бүхнээс харвал “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн мэдэлд ирсэнээр Эрдэнэтийн боловсон хүчнүүд орлогч захирлуудын суудалд томилогдох тухай зарим нэг мэдээллээс хуваалцахад ийм байна. [sgmb id="1"]
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ