БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Зогсох зогсоол”, гэрлэн дуут дохио нэгдсэн ажиллагааг явуулна
“Зогсох зогсоол”, гэрлэн дуут дохио нэгдсэн ажиллагааг явуулна
Аймгийн Замын цагдаагийн тасгаас сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнийг зохицуулан замын цагдаагийн алба хаагч, сонсогч нар үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Энэ үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил цөөнгүй гарчээ. Дээрх зөрчлийн дийлэнх нь эгнээ байраа буруу эзлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас автомашинтай мөргөлдөх, шүргэлцсэн зам тээврийн осол эзэлж байна. “Сүүлийн долоо хоногийн мэдээгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчлийг илрүүлж, болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласан. Энэ жилийн сар шинийн баярын гурав хоногт зам тээврийн ослын улмаас нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа” гэж аймгийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Батцэнгэл мэдээллээ. Манай аймгийн хувьд орон сууцны байр хоорондын авто зогсоолын талбай бага байдгаас иргэд автомашинаа зам дагуу хашлага давуулан зогсоож тавьдаг.  Харин сүүлийн жилүүдэд байр орон сууцны дундын авто замын өргөтгөлийг хийж  эхэлснээр дээрх зөрчил харьцангуй буурсан. Дулааны улирал эхэлж байгаа энэ үед иргэд автомашинаа ногоон байгууламж, хайс хашлага давуулж тавих, орон сууцны дундах хүүхдийн тоглоомын талбайд зогсоох зэрэг зөрчил нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан аймгийн Замын цагдаагийн тасгаас “Зогсох зогсоол” нэгдсэн ажиллагааг амжилттай явуулж дуусгасан байна. Цаашид энэ арга хэмжээг үргэлжлүүлнэ гэдгийг албаны хүн хэллээ. Мөн тусгай зориулалтын гэрлэн дуут дохиог зөвхөн албаны шаардлагаар цагдаа, эмнэлэг, харуул хамгаалалтын, Онцгой байдлын газар, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг албан байгууллагууд ашигладаг журамтай. Сүүлийн үед жолооч нар автомашиндаа дуут гэрлэн  дохиог хэрэглэх тохиолдол гарах болсон. Энэ зөрчлийг таслан зогсоох үүднээс аймгийн Замын цагдаагийн тасгаас энэ сарын 28-наас эхлэн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.[sgmb id="1"]  
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ