ЛХАГВА
2025.05.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Бат-Эрдэнэ: Хүмүүс ёс зүйгээ алдсанаас болж авлигын хэрэгт холбогдож байна
Б.Бат-Эрдэнэ: Хүмүүс ёс зүйгээ алдсанаас болж авлигын хэрэгт холбогдож байна
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Дэд дарга нь албан тушаалаараа “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ–ийн дарга болдог юм байна. Энэ удаад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Монголын уул, уурхайн томоохон компаниудыг удирддаг “Эрдэнэс монгол” компанийн ТУЗ–ын даргаар томилогдсон тэрбээр цаашид тус компанийн удирдлагын болоод санхүүгийн менежментийг сайжруулах чиглэлээр ямар төлөвлөгөөтэй ажиллаж буйг сонирхлоо. -Та “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ–ийн даргаар томилогдлоо. Цаашид уг компанийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.  Нэн тэргүүнд засч, сайжруулах шаардлагатай ямар ажлууд байна вэ? -Баярлалаа. Ер нь төр өөрөө залгамж шинж чанартай байх ёстой. Бат-Эрдэнэ гэх хүн тус компанийн ТУЗ–ийн даргаар томилогдоод шинэ ажлыг зохион байгуулна гэхээсээ илүүтэйгээр төрийн залгамж халааг хэвийн үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ тодорхой хэмжээнд сайжруулах чиглэлээр ажлууд хийх шаардлагатай. Энэ хүрээнд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. “Эрдэнэс Монгол” нь уул, уурхайн компаниудыг нэгтгэсэн төрийн эрх, үүргийг хэрэгжүүлдэг групп юм. Тодруулбал, тус компанийн удирдлага дор Багануур, Шивээ-Овоо, Эрдэнэс-Оюутолгой, Эрдэнэс-Тавантолгой, Мон-Атом, Эрдэнэс Метан гэх мэт компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ ч үүднээс “Эрдэнэс Монгол” компани нь дэлхийд яаж харагдана түүгээр Монголын уул, уурхайн компаниудыг үнэлнэ. Тэгэхээр нэгдүгээрт, толгой компани болох “Эрдэнэс Монгол” компанийн засаглалыг сайжруулах, хоёрдугаарт, авлигаас ангид байх түүнээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлига үүсэх эрсдэлээс хамгаалах гэх авлигын эсрэг стандартыг нэвтрүүлэх шат дараатай ажлыг зохион байгуулна. Учир нь олон нийт уул, уурхайн салбарыг авлига ихтэй гэж харддаг. Энэ нь ч зөв байх. Яагаад гэвэл, газрын доорх баялаг, их хэмжээний мөнгө, тусгай зөвшөөрлийг тойрсон асуудлууд яригддаг учраас ингэж  харддаг байх.  Ер нь ганц уул, уурхайн салбар гэлтгүй төрийн алба, төрийн өмчит компанийг авлигатай холбогдуулан хардаг. Ийм хандлага нь иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулахад нөлөө үзүүлж байна. -“Эрдэнэс Монгол” компани нь Авлига­тай тэмцэх ажлын менеж­ментийн тогтолцооны MNS/ISO 37001:2017 стандартыг нэвтрүүлэхээр болсноо мэдээллээ. Энэ стандартыг нэвтрүүлснээр тодорхой ямар үр дүн гарна гэж та харж байгаа вэ? -ТУЗ–ийн даргын хувьд “Эрдэнэс Монгол” группийн хэмжээнд Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны MNS/ISO 37001:2017 стандартыг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хүмүүс стандартын талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг. Энгийнээр хэлбэл, стандарт нь эрсдэлээс сэргийлж тухайн компанид хэм, хэмжээ тогтооно гэсэн үг юм. Авлигын эсрэг стандартыг хэрэгжүүлснээр олон улсад IPO гаргахад, 1072 хувьцааг амь оруулах үйл ажиллагаанд том түлхэц болно гэж харж байгаа. Мөн олон улсад уул, уурхайн компаниудыг үнэлэх үнэлэмж дээшилнэ. Цаашлаад энэ нь Монгол Улсын авлигын индекс, үзүүлэлттэй уялдаж байгаа юм. Олон улсын зах зээлд IPO гаргахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг компаниуддаа нэвтрүүлсэн эсэх нь мэдээж нөлөөлнө. Нэгэнт олон улсад хувьцаагаа гаргах гэж байгаа бол олон улсын хууль, дүрэм, стандартыг дагахаас өөр замгүй. -Монгол Улс авлигын индексээр 16 байраар ухарч олон улсад 103 дугаар байрт эрэмбэлэгдсэн мэдээллийг сонслоо. Бид авлигыг бууруулах чиглэлээр яг яаж ажиллах ёстой юм бэ? -Монгол Улс дотооддоо төрийн байгууллагуудаа авлигын индексээр дүгнэдэг. Яг үүнтэй адил Монгол Улс олон улсын стандартын үнэлгээгээр ороод индексээ тодорхойлуулж байгаа. Миний мэдэж буйгаар сүүлийн гурван жил авлигын индекс буурч байна. Энэ бол маш том анхааруулга юм. Авлига ихтэй газарт ядуурал ноёрхдог. Баян ядуугийн ялгаа ихэсдэг. Авлига гэх ганцхан үгэнд тулгуурлан олон улсад бид яаж харагдаж байна гэдгээ харах цаг болсон. Тэгэхээр авлигатай бүх шатандаа тэмцэж байх хэрэгтэй. Хүнийг сүүдэр дагадаг гэдэг шиг авлигыг хувь хүний ёс зүй дагадаг. Тэгэхээр авлига нь ёс зүйтэй салшгүй холбоотой. Хүмүүс ёс зүйгээ алдсанаас болж авлигын хэрэгт холбогдож байгаа юм. Ёс зүйтэй, хүмүүжилтэй хүн авлигад нэр холбогдоод байх нь бага шүү дээ. Тэгэхээр авлигыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, иргэдийн итгэлийг сэргээх, олон улсад нэр хүндээ өсгөх гэх мэт ажлуудыг хийх цаг нь болсон. -“Эрдэнэс Монгол” компани олон улсын ERP системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх гэж байгаа гэж сонссон. Энэ системийг нэвтрүүлэхийн давуу тал нь юу юм бэ? -XXI зуун бол мэдээлэл технологийн зуун. Гэтэл бид төөрөлдсөн олон цааснаасаа салаагүй л байна.Тиймээс бид “Эрдэнэс Монгол” компанийг ERP нэгдсэн системд холбох томоохон ажлыг хийж байна. Ингэснээр “Эрдэнэс Монгол” компани болон охин компаниудын санхүүгийн бүх мэдээллийг ганц кноп дараад л авдаг болох юм. “Эрдэнэс Монгол” группийн санхүүгийн бүхий л мэдээллийг цахимжуулж байна гэсэн үг. Ингэснээр анхан, дунд шатанд авлигыг бууруулах  ажил руу мөн давхар орж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ мэтчилэн компанийн засаглалыг илүү сайжруулах ёстой. Мөн зардлаа хэмнэх шаардлага бий. Үрэлгэн зардлуудыг танах хэрэгтэй. Төр зардлаа хэмнэж, орлогоо нэмэгдүүлж ажиллаж чадахгүй бол зуун мянган жил мөрөөдөөд хөгжиж чадахгүй. Тэгэхийн тулд татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх нь чухал ажил шүү дээ. Монгол Улс дотооддоо хөгжихөөс гадна гадаадын шинэ технологиудыг авч хэрэгжүүлдэг байх ёстой юм. Энэ бүхэнд төр өөрөө маш сайн манлайллыг үзүүлж ажиллах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх энэ жилийг Хариуцлагын жил болгон зарлаж, ярьж байгаа. Бид төрийн албаны бүх шатанд хариуцлага, санхүүгийн сахилга батыг сайжруулах төвшинд ажиллана. Т.Хулан[sgmb id="1"]
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн сургалт боллоо
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Эрдэнэ багт шинээр баригдах 10 кВ-ын РП-3 хуваарилах байгууламжаас 35/10 кВ-ын ЦРП-8 дэд станц хүртэлх 10 кВ-ын 1.980 км трасстай хос кабель шугам барих ажил
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА